Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лондон ситигийн амбан захирагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Лондон Сити буюу Лондон хот дахь санхүүгийн салбарын төвлөрөл бүхий дүүргийн Амбан захирагч Лорд Мэр Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа.

Рожэр Жиффорд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Биднийг хүлээн авч уулзахыг зөвш өөрс өнд гүнээ талархаж байна. Бид банк, санх үү, хууль болон бизнесийн төлөөллийн хамт хүрэлцэн ирээд байна. Лондон бол дэлхийн банк санхүү, биржийн зах зээлийн зангилаа хот юм. Банк санхүү, үнэт цаасны бирж болон бусад олон чиглэлээр бид туршлага солилцох, зөвлөгөө өгөхөөр ирээд байна” гэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс санхүүгийн зах зээлийн хувьд төдийлөн хөгжөөгүй учраас энэ бүгдийг зөв замаар явуулахад та бүхний зөвлөгөө, тусламж дэмжлэг хэрэгтэй. Монгол шиг зах зээлийн системд шилжсэн орнуудад та бүхэн ажиллаж, зөвлөгөө өгч арвин туршлага хуримтлуулсан гэж найдаж байна. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхын зэрэгцээ олон улсын хэмжээнд нээлттэй бодлого явуулахыг эрмэлздэг” гэв.

Уулзалтын үеэр мөн Английн хууль эрх зүйн салбарын туршлага, ялангуяа олон улсад жишиг болгон мөрддөг гэрээ, хэлэлцээр хийх английн арга технологийг Монголд нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Мөн санхүүгийн тайлан бүртгэл үүнтэй холбоотой хууль эрх зүйг сайжруулах талаар санал солилцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.