Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкийн баячуудыг Билл Гейтс 20 жил тэргүүлж байна

Forbs сэтгүүлээс гаргасан чансаагаар бол 2013 оны байдлаар Америкийн 400 баяны хөрөнгө Оросын ДНБ-ий хэмжээтэй дүйж байгаа аж. Энэ баячууд 2.02 их наяд долларын хөрөнгөтэй байгаа нь ийм чансаа гаргах болсон 32 жилийн түүхэнд дээд амжилт юм. Тэгвэл Дэлхийн банкны баримтаас үзвэл Орос улсын ДНБ 2012 онд 2.015 их наяд доллар байжээ. Microsoft корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс сүүлийн 20 жилийн турш Америкийн хамгийн баян хүний титмийг хадгалсаар ирэв. Нэг жилд хөрөнгөө 12.5 тэрбум доллараар нэмэгдүүлж нийтдээ 58.5 тэрбум долларын хөрөнгөтэй болсон Уоррен Баффет хоёрт орж байна. Гуравт 41 тэрбум долларын хөрөнгөтэй Oracle-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон оржээ.

Хөрөнгө нэмэгдүүлсэн хэмжээгээр Workday компанийн эзэн Дэвид Даффилд толгой цохиж буй бөгөөд нэг жилд гурав гаруй дахин нэмэгдүүлж, 6.4 тэрбум долларын хөрөнгөтэй болсон байна. Wal-Mart-ын өв залгамжлагч Кристи Уолтон 34.5 тэрбум долларын хөрөнгөөр зургадугаар байранд орж буй төдийгүй Америкийн хамгийн баян эмэгтэй болжээ. Энэ жилийн 400 баяны дотор 48 эмэгтэй орсон нь өнгөрсөн оныхоос гурваар нэмэгдсэн байна. Нэрсийн шинэ жагсаалтад нас нь 45-аас хэтрээгүй 20 хүн багтсан аж. Тэдний дунд Facebook-ийг үүсгэн байгуулагчдын нэг 29 настай Марк Цукерберг (19 тэрбум доллар), Дастин Московиц (5.2 тэрбум доллар), Napster-ийг үүсгэн байгуулсан 33 настай Шон Паркер (хоёр тэрбум доллар), Yahoo-гийн ерөнхий захирал байсан 44 настай Жерри Янг (1.7 тэрбум доллар) нар байна.

Баян америкчуудын эгнээнд орох хөрөнгийн хэмжээг 2013 онд нэмэгдүүлж 1.3 тэрбум доллар болгос-ноос 61 тэрбумтан энэ жагсаалтад орж чадаагүй аж. Өнгөрсөн онтой харьцуулбал Америкийн 400 баяны нийт хөрөнгө 300 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Эдгээр баяны тоонд орж байсан хүмүүсээс зургаа нь өнгөрсөн оноос хойш өөд болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.