Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сирийн босогчдын хагас нь лалын шашинтнууд аж

Башар Асадын дэглэмийн эсрэг зэвсэг барин тэмцэж буй хүмүүсийн тоо 100 мянга орчим бөгөөд тэдний тэн хагас нь лалын хэт үзэлтнүүд гэнэ. Тэднээс 10 мянга орчим нь лалын дайчдын бүлэглэлийн гишүүд аж. Эдгээр бүлэглэл дотор хамгийн нөлөө бүхий нь “Фронт аль-Нусра”, “Ирак, Левант дахь лалын улс” юм байна. Бүлэглэлүүд “Аль-Каида”- тай нягт холбоотой бөгөөд тэдний эгнээнд гаднын хөлсний дайчид тулалдаж яваа гэнэ.

Бас лалын тулгуур үзлийг хүлээн зөвшөөрдөг 30-35 мянган дайчин Басар Асадын эсрэг тулалдаж буй аж. Сирийн Засгийн газрын эсрэг 1000 гаруй бүлэглэл нэгдээд байгаагийн ихэнх нь багахан нутаг дэвсгэр дээр оршин байгаа юм байна. Зэвсэгт босогчид Башар Асадын Засгийн газрыг унагахаар хоёр жил гаруй тэмцэж байгаа юм. НҮБ-ын үзэж буйгаар иргэний дайны явцад 100 мянга гаруй хүн амиа алдаж, хоёр сая илүү хүн гадагш дүрвэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.