Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуучуудын ДАШТ эхлэв

Турк улсад явагдаж буй залуучуудын ДАШТ-д 11 их мастер цолтон бүхий 120 шахам залуус, 8 их мастертай 80 орчим бүсгүйчүүд швейцарь оноолтын 13 тавилд өрсөлдөж байна. Тэмцээний эхний хоёр тавилын дараа ФМ У.Насанжаргал (“Эрч” спорт хороо) 1.5, ЭОУМ А.Энхтуул (“Зууны шатар” клуб), ЭФМ Б.Ану (“Эрч” спорт хороо) нар 1, ФДМ Э.Баасансүрэн (“ХанАлтай” клуб) 0 оноотой байна.

Хоу Ифань хошуучилж байна

Энэ сарын 11-нд БНХАУ-ын Тайжоу хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх халз тулаанд Украины шатарчин, өнөөгийн дэлхийн аварга А.Ушенина (2500), өрсөлдөгч-Хятадын их мастер Хоу Ифань (2609) нар стандарт тоглолтын 10 өрөгт хүч үзэж буй бөгөөд тэнцсэн тохиолдолд тай-брейкээр ялагч нь тодрох юм.

Товч танилцуулга: А.Ушенина 1985 онд төрсөн, 2012 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ханты-Мансийскт олимпийн системээр явагдсан шилдэг 64 шатарчны тэмцээнд түрүүлж,дэлхийн аварга цол хүртсэн. Хоу Ифань 1994 онд төрсөн, 2010- 2012 оны дэлхийн аварга, 2011-2012 онд зохиогдсон “Том цом”-ын цуврал тэмцээнд түрүүлж, өрсөлдөх эрх олж авсан юм. Тэмцээний эхний гурван өргийн дараа нанхиад бүсгүй өрсөлдөгчөө 2,5-0,5-аар илт давуу тэргүүлж явна. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар “гараанд бутниргэсэн” богино өргийг сонирхоно уу.

Бяцхан тодруулга: ДАШТ-д өрсөлдөж буй шилдэг 64 шатарчны “барилдааны” хоёрын даваанд дуулиант үйл явдал болж, дэлхийн аварга Хоу Ифань (БНХАУ, 2606), Польшийн шатарчин М.Сочкотой үндсэн хоёр өрөгтөө нэг нэг хожилцон тэнцэж, рапидын тай-брейкт 0:2-оор, дэлхийн шатарчдын чансааг магнайлагчдын нэг Х.Конеру (Энэтхэг, 2610) Украины Н.Жукова (2451)-д 0:2-оор тус тус ялагдав … хэмээн манай сонин 2012 оны 90 дугаартаа мэдээлж байсан билээ.

 

Л.ТОГООХҮҮ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.