Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ӨНӨӨДӨР”-ийн АСУУЛТ

УИХ-ын ээлжит бус чуулган эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоо биелүүлж чадах уу. Энэ чуулганаас юу хүлээж байгаа талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Су.Батболд: Одоо энэ таван хуулийг баталлаа гээд ялгаа гарахгүй

-Хэрэв УИХ-ын ээлжит бус чуулган 10 хоногийн өмнө хуралдсан бол эдийн засагт үүсээд буй байдалд хариулт өгч чадах байлаа. Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн төслийг одоо хэлэлцэж баталлаа гээд ялгаа гарахгүй.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг баталмагц маргааш нь хөрөнгө оруулагчид ороод ирнэ гэвэл худлаа. Энэ асуудлыг хэд хоногийн өмнө ярилцах ёстой байсан юм.

А.Бакей: Үүссэн нөхцөл байдалд тодорхой хариу өгч чадах чуулган болно

-Үүссэн нөхцөл байдлыг шийдэх зорилгоор Засгийн газраас таван ч хуулийн төсөл өргөн барилаа. Үүнийг мэдээж УИХ хэлэлцэн батална. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төс өлд гол ач холбогдол өгч байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурчихлаа. Тиймээс уг хуулийг баталснаар гадаад, дотоод гэж ялгалгүйгээр дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ. Төрийн хүнд суртал арилна. Ээлжит бус чуулган энэ сарын 27 хүртэл хуралдана. Энэ богино хугацаанд дээрх хуулийг баталж гаргаж чадвал хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хүлээж байгаа. Мөн “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл бий. Уг хууль байгаль орчноо хамгаалсан, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдын хэн хэний ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Мэдээж Засгийн газраас өргөн барьсан төслийг тэр чигээр нь батлахг үй, нэмж сайжруулна. Юутай ч ээлжит бус чуулган үүссэн нөхцөл байдалд тодорхой хариу өгч чадна гэж бодож байна.

О.Баасанхүү: Хэлэлцэх хугацаа дэндүү давчуу байна

-Эдийн засгийн ач холбогдолтой хууль эрх зүйн орчноо шинэчилж, өмнөх алдааг яаралтай зассанаар үүсээд буй нөхцөл байдлыг шийдэж чадна. УИХ-ын дарга сая нээлтийн үеэр гадаадын хөрөнгө оруулалт буурсанд өмнөх УИХ-ын баталсан Стратегийн салбарт гадаадын хөр өнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж хэллээ. Гол нь эдийн засгийн болон татварын орчныг тогтворжуулж чадвал үр дүн гарна. Гэхдээ эдгээр хуулийн төслийг хэтэрхий богино хугацаанд боловсруулж өргөн барилаа. Үзэж судлах зүйл их байна. Ядаж л эдгээр төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй байсан. Төрийн бодлогыг нуух хэрэг байхгүй, ил тод хэлэлцүүлэх учиртай. Богино хугацаанд боловсруулж өргөн барьсан, хэлэлцэх цаг нь ч дэндүү давчуу байгаад л санаа зовж байна.

С.Дэмбэрэл: Энэ чуулганаас үр дүн гарна гэдгийг баталгаатай хэлье

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг тодорхойлох арга замыг Эдийн засгийн байнгын хорооноос тоорхойлчихсон, бэлэн байгаа. Үүнийг батлаад, дээрээс нь Засгийн газраас өргөн барьсан Хөр өнгө оруулалтын тухай зэрэг таван хуулийг гараас гаргачихвал ээлжит бус чуулганы үр дүн гарна. Санаачилсан гишүүний хувиар үүнийг би баталгаатай хэлнэ.

 

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.