Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхон голыг бохирдуулсан буруутнууд хариуцлагаас мултрав

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт уул уурхайн нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлосон газрыг дахин ухсаны улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст хоёр жил орчим шалгасан билээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч тус газраас экологид хохирол учирсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

Дээрх сумын нутаг дахь “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах эрх 50-иад компани авсан ч ихэнх нь нөхөн сэргээлт хийх бус дахин алт олборлож байсан юм. Цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгасан. Мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон аж. Харин “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагджээ.

Цагдаа, прокурорын байгууллагаас уг хэрэгт холбогдуулж, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Ч.Бямбааг удаа дараа дуудсан ч ирээгүй. Түүгээр ч зогсохгүй прокурорын байгууллага зөвхөн Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Уг хэрэгт холбогдсон бусад компанийн удирдлага нь Ч.Бямбаатай барьцсан гэх мэдээлэл байсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо прокурор Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарыг үндэслэсэн гэнэ. Тодруулбал “Загас олноор үхсэн болон Орхон гол намагшиж, хужирсан бохирдсон нь тогтоогдохгүй байна” гээд хэргийг хэрэгсэхг үй болгожээ.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.