Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Райкконений шилжилт вэ ашигтай вэ?



 “Формула 1” уралдааны ДАШТ өндөрлөх шатандаа оржээ. Энэ үед “Феррари” баг гол өрсөлдөгч “Ред Булл”-ээс хувийн болоод багийн дүнгээр хол хоцорч, дэлхийн аварга цолыг ээлжит удаагаа алдах нь тодорхой болоод байна. Цагтаа өрсөлдөгчгүй шахам ноёрхож явсан Италийн багийн доройтсондоо дүгнэлт хийж, ирэх улирлаас хүчтэй өрсөлдөхөөр шийджээ. Уг нь багийн лидер, дэлхийн хошой аварга Фернандо Алонсо чадлынхаа хэрээр уралдаж буй. Испани эр өнг өрсөн улиралд С.Феттельтэй эцсийн мөч хүртэл тэмцээд харамсалтайгаар дэд байр эзэлсэн. Энэ жил ч гэсэн Феттельтэй өрсөлдөх ганц хүн нь тэр болоод байгаа. Гэвч Алонсогийн хамтрагч Ф.Масса дэнд үү тааруу уралдаж байгаа учраас багаараа “Ред Булл”-ын хаана ч хүрэхг үй байгаа юм. Тиймээс “Феррари”-гийн удирдлагууд ирэх жил Массагийн оронд илүү сайн нисэгч авахаар шийджээ. Энэ нь 2007 оны дэлхийн аварга Кими Райкконен. Кими энэ улиралд “Лотус” хэмээх тийм ч сайнгүй машин жолоодож буй. Гэхдээ л нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт хурдалж, өөрийгөө чадварлаг жолооч болохоо харуулсан. “Феррари” түүнийг авснаар хоёр супер нисэгчтэй болж, ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөх гол баг болон хувирсан юм. Гэхдээ баярлахад эрт байна. Учир нь шилдэг нисэгчид нэг багт ирээд хоорондоо өрсөлдөж, багийн амжилтыг хойш татаж байсан түүх олон бий. 80-аад оны төгсгөлөөр “Макларен” багт Ален Прост, Айртон Сенна хэмээх хоёр агуу нисэгч мөр зэрэгцэн уралдаж байлаа. Тэд эхэндээ сайн найзууд байсан ч яваандаа эвлэршгүй өрсөлдөгчид болж хувирсан юм. Тэд тухайн үед өөр багийнхантай биш, зөвхөн өөр хоорондоо тэмцэлддэг байв. Үүнээс хойш багийн уур амьсгал эрс хүйтэрсэн гэдэг. Харин саяхны жишээ гэвэл Ф.Алонсо, Л.Хэмилтон байна. Тэд 2007 онд мөн л “Макларен”-ы төлөө уралдаж байсан. Тухайн үеийн “Макларен” дэндүү хурдан байлаа. Улирал талдаа ороход хоёр нисэгч нь нийлбэр дүнгээр тасархай тэргүүлж, энэ эрчээрээ ДАШТ-ийг дуусгах юм шиг санагдаж байв. Гэвч энэ үеэс тэд хоорондоо тэмцэж эхэллээ. Багийн бус, хувийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хэрэг. Энэ нь “Феррари”-гийн К.Райкконенд завшаан болсон юм. Финланд залуу улирлын сүүлийн дөрвөн гарааны гуравт нь түр үүлж, 110 оноотойгоор дэлхийн аварга болох нь тэр. Харин Хэмилтон, Алонсо хоёр адилхан 109 оноотойгоор хоёрдугаар байрыг хуваан эзэлсэн билээ. Энэ бол багийн андууд хоорондоо таарамж муутай байх нь ямар их уршиг дагуулдгийн сонгодог жишээ. Хэрвээ Алонсо, Райкконен хоёр өөр хоорондоо ойлголцоод, бие биедээ тус дэм болоод байвал “Феррари” тун аюултай өрсөлдөгч болж хувирна. Өдгөө их хурдад ноёрхож буй “Ред Булл” багийнхан чухам үүнээс эмээж буй. Харин энэ шилжилт “Лотус” багт тун хүндээр туссан. Английн баг энэ жил Райкконенийг авсны хүчинд дунджаас дээш түвшний баг болон томорч, томчуудыг айлгах болсон. Багийн эзэд ирэх улиралд машинаа улам сайжруулж, аваргын төлөө өрсөлд өхийг хүсэж байлаа. Гэтэл Райкконен явж одсоноор тэдний бүх төлөвлөгөө нуран унав. Тиймээс залуу нисэгч авч, бүхнийг шинээр эхлэхээс аргагүй болж байна.

“Феррари” ийн хүчирхэгжсэнд өрсөлдөгч баг “Ред Булл” сөрөг арга хэмжээ авч, Австралийн ирээдүйтэй залуу нисэгч Даниэль Риккиардотай гэрээ байгуулсан. Тэрбээр М.Уэбберийг орлон “Ред Булл” багт уралдах юм. Тэрбээр энэ улиралд “Торо Россо”-гийн тааруухан машин жолоодсон хэрнээ хэд хэдэн гараанаас оноо зулгааж, өдгөө нийлбэр дүнгээр 13 дугаар байрт яваа. Эндээс харахад мууг үй авьяаслаг нисэгч бололтой. Юутай ч “Формула 1”-ийн ирэх жилийн ДАШТ тун сонирхолтой өрнөх нь тодорхой болоод байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.