Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чадахгүй, болохгүй гэсэн сэтгэлгээтэй амьдрахгүй байхыг элэг нэгтнүүддээ уриаллаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрийн уулзалтынхаа төгсгөлд  Япон улсад сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй монгол иргэдтэйгээ уулзлаа. Энд 5600 орчим монгол иргэн байгаагийн 200 гаруй нь Токиод амьдарч байна. Тус улсад сурч, ажиллаж байгаа иргэдийн төлөөлөл болсон 150-аад хүн Ерөнхий сайдын уулзалтад оролцсон юм.  Гадаадад амьдарч байгаа Монголчууддаа чиглэсэн ямар ажлууд хийж байгааг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн танилцуулж, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалбал илүү үр дүнтэй байх талаар санал солилцсон чөлөөтэй, нээлттэй халуун дулаан уулзалт боллоо.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Эх орон маань өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, бусдын жишигт хүрэх гэж алхам алхмаар урагшилж байна. Тэр хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо маш чухал байна. Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн энтэй эрдэм боловсрол эзэмшсэн, улсдаа бүтээлч ажиллаж амьдаръя гэсэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн шүү” гээд гол нь залуу хүмүүс зорьсон зорилготой байж, чадахгүй, болохгүй гэсэн сэтгэлгээтэй амьдрахгүй байх хэрэгтэйг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.