Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гитлерийн үхлийн сүүлчийн гэрч нас барав

 Түүнийг Миш гэдэг байсан бөгөөд 96 настайдаа амьсгал хураажээ. Таван жилийн өмнө дурсамж зохиолоо бичихэд нь Мишид тусалж байсан хүн энэ үхлийн талаар мэдээлсэн байна. Миш 90 настай байхдаа “Сүүлчийн гэрч” нэртэй намтарчилсан номоо хэвлүүлсэн аж. Миш 1917 онд Дээд Силезийн жижиг хотод төржээ. Энэ хот одоо Польшийн нутагт байдаг гэнэ. Тэрбээр 1937 онд СС-д элсэн улмаар Германы удирдагчийн биеийг хамгаалах үүрэгтэй хэсэгт нь ажиллах болжээ. Австрийг Германд, Судет мужийг Чехословакт нэгтгэх үйл хэрэгт Миш оролцож явжээ. Дэлхийн II дайны эхээр шархадсаны улмаас Гитлерийн албаны төв байранд холбоочноор ажиллах болсон байна.

1945 оны дөрөвдүгээр сард Берлин дэх Гитлерийн хоргодох байранд ажиллаж байсан учраас нацистын удирдагчийн амьдралын сүүлийн өдрүүдийг сайн мэддэг байж. Тавдугаар сард Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдон Орост шоронд найм орчим жил хоригдсон аж. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд сурвалжлагчидтай ярилцахдаа Гитлерийг “босс” хэмээн нэрлэж байжээ. Гитлерийн албаны төв байранд ажиллагсад эзнээ ийн нэрлэдэг байжээ. Гитлертэй танил байснаараа тэр үхэн үхэтлээ бахархаж явсан байна. “Тэр бүдүүлэг хүн байгаагүй. Дарангуйлагч ч биш байсан. Бас хүнээс илүү амьтан биш. Би түүний дэргэд таван жил ажилласан, өдөр ч шөнө ч хажууд нь байсан” гэж Миш ярьдаг байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.