Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЖЛАА ХАЯАГҮЙД БАЯРЛАЛАА

Багш нар ажил хаяхад бэлтгэж байв. Нийслэлийн хэд хэдэн сургуулийн сурагчид өчигдөр хичээлдээ явсангүй. Багш нар ажил хаяхаар товлож байсан өдрийн өмнөх үдэш Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг энэ оны аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх шийдвэр гаргасныг хүүхдүүд сонсож амжилгүй хичээлээ тасалжээ. Сурагчид бөөн цөөнөөрөө хичээл “хаясан” хийгээд ерөөс цалин нэмэх шаардлагыг аль болох тэмцлийн эрс хэлбэр рүү түлхэх сонирхлыг өөгшүүлсэн буруутан нь Засгийн газар биш биз? “20+10” гэсэн хувилбар байсан юм бол Монголын эмч, багш нарыг ажил хаялтад бэлтг үүлж, хаврын синдромын од С.Ганбаатарыг гаа руулж байж нийлбэрийн хариуг хэлэх нь бас юун шоу вэ?

.., БАС УУЧЛААРАЙ

Цалингаа нэмүүлж чадсан тэмцэгч бүхэнд баяр хүргэе. Бас муйхарлаж ажлаа орхиогүй Монголынхоо эмч, багш нарт баярлалаа. Та нарыг ажил хаяна гэж эндүүрээд хичээлдээ явж чадаагүй хүүхдүүдээс болон эмнэлгийн үйлчилгээ авахаас татгалзсан өвчтөнүүдээс Үйлдвэрчний эвлэлүүдийн хол бооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Ерөнхий сайд С.Батболд нарын өмнөөс уучлал эрье. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлтөд санаа тавихдаа хувийн хэвшлийнхнийг ор тас мартсаных нь төлөө гээгдэж үлдсэн ажилтан, ажилчид болж өгвөл уучлаарай. Нийгмийн зарим хэсгийн цалингийн орлого 30 хувиар нэмэгдэх сураг өдөр тутмын бараа, бүтээгдэхүүний үнэд гэнэтийн өсөлтийг бүү авчраасай хэмээн залбирах хэрэгтэй болж байна. Америк доллартай урвуу хамааралтай төгрөгийн ханш эрс чангарч буй сайн мэдээ цалин тэтгэвэр өсөх аравдугаар сарын 1-нээр тасалбар бүү болоосой.

Төрийн албан хаагчдын цалингийн өсөлтөд санаа тавихдаа хувийн хэвшлийнхнийг ор тас мартсаных нь төлөө гээгдэж үлдсэн ажилтан, ажилчид болж өгвөл уучлаарай

 

ТЭМЦЭХЭД УЧИР БАЙНА

Тэртэй тэргүй ажилгүйдэл зайдалсан Монголд ажил хаялт шиг онцгүй тэмцэл гэж юу байх билээ. Монгол хүн эх орондоо ажилд гологдон гудамжинд хоцорч, Засгийн газар маань Хятад ажилчдыг тахин шүтсээр буй эмгэнэлт цаг үеийг ажилтай цөөхөн нь ажил хаялтаар улам бүр доройтууламгүй санагдана. Хэрэв эмч, багш нар ажил хаясан бол үндэснийхээ ажиллах хүчнийг үл тоогч Монгол Улсын Засгийн газрын гадаадыг шүтэх үзэлд ташуур нэмэх байсан буй за. Хүн төрөлхтөн хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулахын төлөө тэмцэж ирсэн хэдэн мянган жилийн түүхтэй. Энэ түүхийн эхлэлийг манай эриний өмнөх 1152 оны арваннэгдүгээр сарын 14-нд эртний Египетийн гар урчууд тавьж байжээ. Иргэдийнхээ ажил хаях эрхийг Үндсэн хуульдаа нотолсон дэлхийн хамгийн анхны улс орноор Мексик тодорсон нь 1917 он. Гэхчлэн түүх хөвөрсөөр… Ажил хаялтын ид шидийг амссан нийгэм ч байна, алдаж хохирсон нь ч байдаг аж. Аж үйлдвэрлэлийн сэргэн мандалтын он жилүүдэд ажил хаялт Францын нийгэмд газар авч байлаа. Ар араасаа хөвөрсөн ажил хаялт Европын хамгийн өндөр соёлтой энэ орны эдийн засгийг хөөрхөн дөнгөж, Англи, Германы сүүлийг мушгиж явдаг өнөөгийн жагсаалтад тушиж чаджээ. Түүхийн энэ сургамж манайд бүү давтагдаасай. Улстөрчдийн амласаар буй үсрэнгүй хөгжлөөр Монгол цэцэглэх нь үнэн бол талцаж тэмцсэн эмх замбараагүй явдлаар угтаад юу хийх вэ. Хөдөлмөрчин хүний хүсэл эрмэлзэл дээр дөрөөлөн тоглодог хуурамч баатруудыг мөн л ажил хаялт хэмээх тэмцлийн хэлбэр төрүүлж өгсөөр ирэв. Дэлхийн үйлдвэрчний эвлэл, холбоод улс төрд хообийтой ноён Ганбаатар мэтийн тэмцэгчдийг эгнээндээ шургалуулахаас татгалздаг тэргүүн гэмээр туршлагатай юм байна шүү. Тэмцлийн манлайд хэн зогсож байгааг анзаарахад илүүдэх юун.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.