Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Гүндаваа цол, тэмдгээ гардлаа

Өнгөрсөн жил болсон шатрын 39-р олимпиадаас их мастерын болзол хангасан Б.Гүндаваа өнгөрсөн баасан гаригт МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нараас цол тэмдгээ албан ёсоор гардан авлаа.

Энэ жил УАШТ-д дөрөв дэхээ түрүүлсэн тэрбээр цаашид өндөр амжилт гаргах зорилготойгоо сэтгүүлчдэд өгүүлсэн байна.

А.Эрдэнэ-Очир бүх төрөлд медаль хүртэв

Шри Ланк улсад долоон насны ангиллаар зохиогдсон Ази тивийн сурагчдын АШТ-д 15 улсын 420 гаруй өсвөр шатарч өрсөлдсөнөөс цэцэрлэгийн насны ангилалд оролцсон Багануур хотын хүү Ариунболдын ОчирЭрдэнэ рапид тоглолтод мөнгө, стандарт болон блицийн төрлөөр хүрэл медаль зүүсэн сайхан амжилт үзүүлэв.

В.Крамник цомын эзэн болов

Саяхан Норвеги улсад өндөрлөсөн Дэлхийн цомын тэмцээнд манай гаригийн шилдэг 128 шатарчин олимпийн системээр өрсөлдсөнөөс төгсгөлийн даваанд ОХУын В.Крамник (2784), Д.Андрейкин (2727) нар хүч үзэж, В.Крамник үндсэн, стандарт дөрвөн өрөгтөө 2,5:1,5 харьцаагаар ялав. Дэлхийн аварга асан В.Крамник энэ тэмцээнд 22 өрөг тоглохдоо нэг ч хожигдоогүй бөгөөд долоон халз тулааны дөрөвт нь үндсэн тоглолтод, гуравт нь тайбрейкийн эхний тоглолтоор өрсөлдөгчдөө буулгаж авчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.