Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долларын ханшийг зохиомлоор өсгөгчдөд хариуцлага тооцохыг үүрэг болголоо

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ныхонтой уулзаж, долларын ханшийг хөөрөгдөж буй эзнийг олж, хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Долларын дотогшоо урсгал хумигдахын хэрээр ханш нь түүхэнд байгаагүй өндөрт хүрч буй. Гэхдээ дайран дээр давс нэмж, ханшийг зохиомлоор нэмэх тохиолдол гараад байгаа учир УИХ-ын дарга ийм үүрэг өгсөн аж.

Өнгөрсөн бямба гаригийн 14:00 цагт зарим банк бус санх үүгийн байгууллага ам.доллар худалдах үнээ 1780 төгрөг гэж зарласан тухай мэдээллийг спикер авчээ. Тэрбээр “Валютын арилжаа хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд кассын машинтай, ханшийн мэдээлэл бүхий самбартай байх ёстой. Гэтэл тийм биш байна. Замаар явж байгаа хүмүүсийг угтаж гүйж очиж худалдаа хийдэг хүмүүс бий. Ийм хүмүүсийн тусгай зөвшөөрлийг хураа. Танай байгууллагын хариуцдаг ББСБ-уудын валютын ханш иргэдэд ил тод байх ёстой. Банктай адил шаардлага тавь. Биелүүлснийг нь ажиллуулаад, биелүүлээгүйгийнх нь тусгай зөвш өөрлийг хураа. Гудамжны, зохицуулалтгүй хар зах байх шаардлагагүй. Банкны салбар хангалттай болсон. Тиймээс соёлтой үйлчилгээг бий болго, та нарт хангалттай эрх мэдэл бий” гэлээ. СЗХ-ныхон дээрх мэдээллийн мөрөөр шалгасан ч 1780 төгрөгөөр доллар арилжаагүй байсныг УИХ-ын даргад дуулгасан. Гэхдээ арилжааны банкууд валют худалдахгүй, хязгаарлалт тавьсантай холбоотойгоор ханш огцом өссөн байхыг үгүйсгэхгүй гэдгийг СЗХ-ны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг хэлсэн юм. Тэрбээр, “Бямба гаригт ХААН банк нэг хүнд 200 ам.доллар л худалдаж байсан. “Голомт” банк доллар гаргаагүй. Худалдаа хөгжлийн банк мөн хязгаарласан байв. Харин өнөөдөр банкууд доллар худалдаж эхэлсэн. Гэхдээ урьдчилж захиалга өгөх шаардлага тавьж байна” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд гадаад явдаг хүмүүст зориулж тухайн улсын мөнгөн тэмдэгтийг ашиглах аргыг хялбаршуулж өг, зохиомол ханш гаргах нь буруу гэдгийг иргэдэд сэрэмжлүүлэхийг сануулав. Мөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд эргэж мэдээллэхийг үүрэг болголоо. Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэгээс зарим зүйл тодрууллаа.

-Валютын ханшийн өсөлт ББСБ-аас хамааралтай гэж ойлгож болох уу. Үүнд танай байгууллагаас хяналт тавих боломж бий юу?

-Эхний хагас жилийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагууд нийлээд 134.1 сая ам.долларыг худалдаж, 138.1 сая доллар худалдаж авсан нь 188-190 тэрбум төгр өгийн гүйлгээ хийсэн гэсэн үг. Үүнийг банкны салбартай харьцуулахад нийт валют арилжааны найман хувийг эзэлж байгаа юм. Банкууд валют худалдахг үй, хязгаарлалт тогтоогоод байгаа нь иргэдийн дунд долларын ханш өсөх нь гэсэн ойлголт төрүүлж байна. Үүнээс үүдээд ББСБ-ууд өндөр ханш тогтооход хүрээд байна. Манай байгууллагаас Банк бус санхүүгийн гурван байгууллагад шалгалт хийхэд валютаа 1780 төгрөгөөр зарж борлуулсан зүйл илргээгүй.

-Танай байгууллагад хэчнээн ББСБ бүртгэлтэй байдаг юм бэ. Цуцалсан тохиолдол байдаг уу?

-Валют солих цэгийг 2008 онд Монгол банкнаас Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн. Манай байгууллагаас анх 24 хуулийн этгээдэд зөвшөөрөл өгсөн. Өнөөдрийн байдлаар 248 ББСБ болсон байна. Үүнээс 39 нь валют солих, арилжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагуудтай хамтарч шалгалт явуулж ирсэн.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.