Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хунтайж Эндрьюг цагдаа нар саатуулав

 Зэвсэглэсэн цагдаа нар Букингэмийн ордны цэцэрлэгт хүрээлэнд хунтайж Эндрьюг саатуулсан тухай BBC уламжиллаа.“Scotland yard” цагдаагийн газраас өнгөрсөн лхагва гаригийн 18.00 цагт Букингэмийн ордны цэцэрлэгт сэжиг бүхий этгээдийг саатуулж, бичиг баримтыг нь шалгасан нь үнэн болохыг баталсан боловч тэр нь хунтайж Эндрью байсан эсэхийг тодруулахаас татгалзжээ. Энэ хэрэг болохоос хоёр хоногийн өмнө ордонд нэвтрэн, хулгай хийхээр завдаж байсан нэгэн этгээдийг цагдаа нар баривчилсан юм байна.

“Sunday Express” сонинд мэдээлснээр Йоркийн гүн, Хатан хаан II Элизабетийн гурав дахь хүү Эндрьюг Букингэмийн цэцэрлэгт оройн зугаалга хийж байх үед нь хоёр цагдаа хулгайчтай эндүүрэн буу шагайж, гараа өргөн, газарт хэвтэхийг шаардсан гэжээ. Гэвч Букингэмийн ордны хэвлэлийн алба энэхүү мэдээллийг ташаа хэмээн мэдэгдсэн байна. Тухайн үед хааны гэр бүл эзгүй байсан агаад 87 настай Хатан хаан Шотландад Балморалын шилтгээндээ амарч байсан аж.

Букингэмийн ордонд хууль бусаар нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол урьд нь гарч байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь 1982 оны хэрэг юм. Майкл Фаган гэгч 30 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй эр өглөө үүрээр Хатан хааны унтлагын өрөөнд нууцаар нэвтэрч, баривчлагдахаасаа өмнө түүнтэй 10 гаруй минут ярилцаж амжсан билээ.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.