Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хормойн явдалд орооцолдсон лам

 65 настай ламтан Йозеф Весоловски Ромын хамба ламын элчээр БНДоминикан улсад таван жил ажиллах хугацаандаа насанд хүрээгүй эрэгтэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсныхоо төлөө мөнгө төлсөн гэх хэл аманд орооцолдсон байна. Ийм мэдээлэл тэндхийн хэвлэлд гарсны дараа түүнийг албанаас нь чөлөөлжээ. Тэгэхдээ түүнийг буруутгах баримт нотолгоо одоогоор байхгүй, хэргийг мөрдөн шалгаж буй юм байна.

Доминикан улсын ерөнхий прокурор ч Весоловскийг буруутгаж буйг “цуурхал” гэж нэрлээд, Элчингийн нэрээр албан ёсны гомдол, нэхэмжлэл ирээгүй гэж хэлжээ. Весоловски өөрөө ямар ч тайлбар өгөөгүй байна. Хожим нь Ватиканы хамба лам II Иоанн Павел болсон Кароль Войтыла 1972 онд Весоловскийг Польшийн Краковын их хамбаар томилсон аж. Хэсэг хугацааны дараа түүнийг Болив улсад Элчингээр ажиллуулж байв. Весоловски Дундад Азийн хэд хэдэн оронд бас сууж байжээ. Түүнийг XVI Бендедикт 2008 онд Доминикан улсад Элчингээр томилсон байна.

Садарлах явдлыг гэмт хэрэг гэж үзэх шинэ хуулийг Франциск хамба лам болоод удаагүй байхдаа 2013 оны долдугаар сард баталжээ. Түүнчлэн бага насны хүүхэд биеэ үнэлэх, хүүхдийн садар самууныг сурталчилсан бичлэгийг хадгалах явдлыг гэмт хэрэг гэж үзэх болжээ. Одоо хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдэд Ватиканы шүүх 12 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ял өгдөг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.