Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уруудах эдийн засгийг уясан бонд

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг одоогоос жилийн өмнө уруудан унаж буй БНХАУ-ын эдийн засгийг сэргэтэл ажлын байрыг хадгалах, төсөв, экспортын орлого тасрахаас сэргийлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдохоос хамгаалж, 1-2 тэрбум ам.долларын бонд босгож боловсрол, эрүүл мэнд, цахилгаан, дулаан, зам, санхүүгийн зах зээлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхийг “Шинэ хямрал” хэмээх өгүүлэлдээ сануулж байв. Түүний таамаг зөрөөгүй бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт саарч манай гол түүхий эд нүүрсний үнэ 40 хувиар унасан. Манай улс 2012 оны эхний долоон сард 10 сая тонн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлж, 1.1 тэрбум ам.долларын орлого олжээ.

Харин энэ жилийн долдугаар сар гэхэд найман сая тонн нүүрс экспортолж, 586 сая ам.долларын орлого олсон байна. Мөн Хятадад нийлүүлдэг зэс, төмрийн хүдэр, жоншны үнэ сулрав. Нийт экспортынхоо 94 хувийг нийлүүлдэг урчаас манай улсын эдийн засгийг урд хөршөөс бүрэн хараат гэхэд хилсдэхгүй. Хэрвээ уул уурхайн түүхий эдээ эдийн засгийн “амин сүнс” гэвэл Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өсвөл бөөрөнд нь наалдсан манайх бас өснө, буурвал дагаад уруудна гэсэн логиктой.

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар дөрв өн сарын хугацаанд 1.5 тэрбум ам.долларын бонд буюу өрийн бичиг гарган олон улсын захад худалдав. Энэ хөр өнгийн эхний хэсгийг зургаан аймгийг авто замтай холбох, өмнийн говьд төмөр зам тавих, Улаанбаатарт замын уулзвар, хурдны зам барих зэрэг дэд бүтцийн төсөлд зарцуулж эхэлсэн. Манай эдийн засаг 2009 онд 1.6 хувиар буурч байх үед Хятадын эдийн засаг есөн хувиар өссөн түүхтэй. Тэднийх дотоодынхоо үйлдвэрлэлд 700 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар эдийн засгийн өндөр өсөлт өө хадгалж чадсан. Манайх ч бас айсуй хямралыг “өнтэй” давахын тулд урд хөршийн аргыг хэрэглэх нь тэр. Төвбанк сүүлийн жилүүдэд хоёр оронтой тооноос буухаа больсон инфляцыг хазаарлах зорилгоор “Чингис” бондын хөрөнгөөр баталгаажуулан төгрөг хэвлэж барилга, хүнсний үйлдвэрлэл, шатахууны импортыг дэмжиж хөнг өлөлттэй зээл ч олголоо.

Бондын үндсэн хөрөнгөөс гадна, бондоор баталгаажсан төгрөгийн нийл үүлэлт эдийн засагт орсон юм. Одоогийн байдлаар эдийн засагт гурав орчим их наяд төгрөг нийлүүлсэн гэж шинжээчид тооцоолж байна. Монголын эдийн засаг энэ оны эхний долоон сард 11.3 хувиар өссөн нь дотоодын зах зээлээ дэмжсэн мөнгө үүргээ гүйцэтгэснийг илтгэсэн. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны долдугаар сарын байдлаар уул уурхайн олборлох салбарын 0.2-73.9 хувиар өссөн бол боловсруулах үйлдвэрийн салбар 0.4 хувиас 5.2 дахин өсчээ. Боловсруулах үйлдвэр дотроо барилга, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбар 30 орчим хувиар өссөн нь эдийн засгийн тэлэлтийн “түлхүүр” болсон гэнэ. Хөнгөлөлттэй зээл нь тухайн салбарынхаа цар хүрээг өсгөх нь тодорхой. Тэр салбарыг дагаад ханган нийл үүлэгчид, туслан гүйцэтгэгч компаниудын орлого өснө. Ажлын байр нэмэгдэнэ. Ажилчдынх нь цалин хөлс ахина. Хамгийн наад зах нь ажилчдын цалин хөлс өсөхөөр худалдан авах чадвар нь сайжирч, худалдааны үйлчилгээний орлого нэмэгддэг.

Бонд гаргаагүй байсан бол манай эдийн засаг өчүүхэн жаахан өсөлттэй, эсвэл бүр агшчихсан, компаниуд, иргэд нь ажилгүй, уцаарлаж, улс төр бужигнаж байх байсан болов уу. Магадг үй Монголын эдийн засгийн 1.5 тэрбум ам.долларын бондыг хасаж тооцвол сонин дүр зураг харагдах биз. Тухайлбал, Засгийн газар бонд босгоог үй байсан бол “Rio Tinto”-той мөчөөрхөхгүй, унаж яваа эдийн засгаа намагт улам гүн зоохгүйн тулд аялдан дагаж байж мэднэ. Бонд гаргасны ач тусыг хэн ч үгүйсгэхгүй байгаа. Харин зарцуулалтад эдийн засагчид олон талын байр суурь, үзэл бодол илэрхийлж байна. “Мандал ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Отгонжаргал бондын хөрөнгийг урт хугацаанд үр ашгаа өгөх төс өлд оруулсанд, гадаадаас ганц ам.доллар оруулж ирэхгүй төслүүдэд зарцуулсанд сэтгэл дундуур байна. Тэрбээр “Бондын хөрөнгийг замын битум, цемент, барилгын арматур авахад зарцуулаад, гадагшаа урсгаад дуусгалаа.

Монголбанкны мөнгөний нийлүүлэлт зах зээлээс ам.долларыг гадагш урсгаж, ханшийг нь “шок” болтол өсгөхөд нөлөөллөө” гэж ярьсан. Ам.долларын ханшийн өсөлт, их хэмжээний мөнгөний нийл үүлэлтийн нөлөөгөөр нэг оронтой тоонд “гулссан” инфляц огцом өсөж, 15 хувь хүрэх таамгийг шинжээчид хэлж байна. “Чингис” бонд эдийн засгийн өсөлтийг хадгалсан ч өрг өн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг өсгөх нь. Эдийн засагтаа их хэмжээний мөнгө нийлүүлж, эдийн засгийн өсөлтөө хадгалсны дараа Хятадын инфляц 6.5 хувьд хүрч сандаргаж байжээ.


Т. Энхбат

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.