Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европыг холбосон өргөн царигийн замыг тавина

Европ руу хүрэх өргөн царигийн төмөр зам тавих талаар 10 гаруй жил ярилцсан төсөл удахгүй хэрэгжих гэж байна гэж Газета.ру сайтад мэдээлжээ.
Энэ замыг тавьснаар Ев­ропын орнуудад Азийн бүс нут­гаас маш хурдан бараа хүлээн авах боломжтой болохоос гадна зардал багасах юм.
Братиславт Оросын төмөр замын эрх баригчид Словакийн Кошице хотоос Австрийн Вена хот хүртэл төмөр зам тавих хэлэл­цээр байгуулжээ. Оросын өргөн царигийн төмөр зам нь 1520 мм өргөн бол Европт жирийн төмөр зам нь 1435 мм өргөнтэй байдаг аж. Европыг холбох өргөн царигийн төмөр замыг Словак-Ук­раины хилээс Братислав болон Вена хүртэл тавих юм. Германы “Роланд Бергер стратеги” ком­панийг хө­рөнгө оруулалтын гэрээний гол гүйцэтгэгчээр сонгожээ.
Оросын төмөр замын ком­пани, Сло­вакийн “Татравагонка” компани мөн ачааны чиргүүл үйлдвэрлэх хам­тарсан компани байгуулах хэлэл­цээрт гарын үсэг зурах юм. Энэ төслүүдэд ойролцоогоор 2-3 тэрбум дол­ларын  хөрөнгө оруулах аж.
Өргөн царигийн төмөр замыг өргөжүүлснээр Оросын төмөр зам Транс-Сибирийн замын дагуух Ази-Номхон далайн бүс нутгаас Европ хоорондын төмөр замын үйлчилгээгээ  өргөжүүлэх юм. Үүнд ачаа тээвэрлэх ажиллагаа мөн хамрагдана. Түүнчлэн тус компанийн орлого ч нэмэгдэх давуу талтай ажээ.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.