Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Фэйсбүүк”-ээс Монгол Улс хоёр иргэнийхээ мэдээллийг шаарджээ

Фэйсбүүк сүүлийн хэдэн жил нийгмийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод буй. Аливаа мэдээ мэдээллийг тус цахим ертөнцөөс асар хурдан олж, мэдэхээс гадна дуучин, жүжигчин, улс төрч, тамирчид ч амжилт ялалтаа зарлаж, өөрийн дэмжигчдээ урамшуулна. Эгэл жирийн нэгэн ч идэж ууснаа илэн далангүй тайлагнана. Энэ сүлжээгээр дамжуулаад ашиг орлогоо нэмж, бизнесээ тэлсэн хувь хүн, албан байгууллага олон.

Олон жил уулзаагүй анд найзаа фэйсбүүкээс олж, алс холын оронд болж байгаа үйл явдлыг хэн ч хаанаас ч үзэх тэгш эрх үйлчилнэ. Зүс царайгаа хараагүй хэн нэгэнтэй найзалж, сэтгэлийн үгээ хуваалцан суух хүмүүс ч бий. Гэхдээ фэйсбүүк хэмээх энэ агуу ертөнцөд та юу ч хийсэн ямар нэгэн мөр үлддэг гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Жишээ нь, хэн нэгэнтэй орлого, зарлага, бизнесийн нууцаа яриад хэн ч сонсохгүй, харахгүй гэж бодож байвал том эндүүрэл. Хуурамч дансаар мөнгө шилжүүлэх, залилан хийлээ гэхэд IP чинь үлдэж л байгаа. Интернэт кафегаас юм уу, хэн нэгний компьютерээс орсон ч хаанахын компьютер гэдгийг нь мэдээд хяналтын камераас шалгаад гэмт хэрэгтний царай зүсийг дор нь л тогтооно. Хэрэв та хэн нэгнийг интернэтээр доромжилсон, гүтгэсэн байлаа гэхэд хохирогч л таныг хайх байх.

Харин улс орны нууц задлах, татвараас зайлсхийн зугтах зэрэг эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол таныг хууль хяналтынхан хайж, эрэн сурвалжлах нь гарцаагүй. Өнгөрөгч наймдугаар сард “Фэйсбүүк”-ээс “Global Government Request Report” тайлангаа нийтэлсэн. Энэ тайлангаас үзвэл “Фэйсбүүк” компани 2013 онд улс орнуудын Засгийн газраас 38 мянган хэрэглэгчийнх нь мэдээллийг шаардсан 25 мянган хүсэлт хүлээн авсан байна. Мэдээлэл гэдэгт хэрэглэгчийн логин нэр, IP хаяг, фэйсбүүк дэх контент болон бусад хэрэглэгчтэй хэрхэн харилцсан мэдээлэл орж байгаа аж. “Фэйсб үүк” нэг талаас хамгийн олон хэрэглэгчтэй, олны итгэлийг хүлээсэн, дэлхийд алдартай, нэр хүндтэй компани ч нөг өө талаас хэрэв фэйсбүүкийг гэмт хэргийн зорилгоор ашиглаж байвал хүлээх хууль зүйн хариуцлагатай тул ацан шалаанд оржээ. Гэхдээ бас ч баян том компани сайн өмг өөл өгчтэй тулдаа ирсэн хүсэлтийн 31 хувийг хууль бус хэмээн няцааж чадсан байна. Харин үлдсэн 79 хувьд нь хэрэглэгчийн мэдээллийг өгөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Мэдээлэл шаардсан хүсэлтийн тоогоор мэдээж хэрэг Америк тэргүүлжээ. Америк улс “Фэйсбүүк”-ээс өөрийн 20 мянган иргэнийхээ мэдээллийг авахаар 12 мянган удаа хүсэлт гаргасан бөг өөд 79 хувьд нь авч чадсан байна. Хоёрдугаар байрт Энэтхэг орон 3245 хүсэлт явуулснаар орж, тал хувьд нь амжилт олжээ. Дараагийн байрт Их Британи (1975 хүсэлт, 68% биелсэн), Герман (1886, 37%), Итали (1705, 53%), Франц (1547, 39%) орсон байна. Хойд хөрш ОХУ ганцхан иргэнийхээ мэдээллийг шаардаад татгалзсан хариу авсан бол Хятад “Фэйсбүүк”-т огт хүсэлт гаргасангүй. Манай Засгийн газраас хоёр иргэнийхээ мэдээллийг авах гэж оролдсон боловч бүтээгүй байна. “Фэйсбүүк” ямар хэрэг үйлдсэн хэрэглэгчдийнх нь мэдээллийг авах хүсэлт гаргасныг тайландаа нийтэлсэнгүй. Мөн Засгийн газрын яг ямар байгууллага мэдээлэл хүссэнийг илчилсэнгүй.

Фэйсбүүкийн хэрэглэгчид найз болсон хүмүүс, дуртай дуучин, жүжигчин, хамтлагийн зураг, мэссэж, мэдээлэлд лайк дардаг. Тэгвэл “Фэйсбүүк”-ээс хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хэчнээн нуусан ч дарсан лайкийг нь судлаад тухайн хүний хүйс, нас, боловсрол, яс үндэс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол зэргийг нь бараг алдаагүй таадаг судалгааны арга боловсруулснаа Английн алдарт Кэмбрижийн их сургууль зарласан байна. Энэ мэдээг Америкийн “Лос Анжелес таймс”, CNN, Английн BBC, AP агентлаг зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эхний нүүрэндээ гаргасан байна. Кэмбрижийн их сургуулийн Сэтгэл зүйн хүрээлэнгийн судлаач Дэвид Стилвелл “Бид фэйсбүүкийн лайк дарсан байдлаар нь хү¬ний сэтгэлийг уншиж чадна. Таны дарсан лайк товч таны бодож байгаагаас чинь илүүгээр таны тухай ярьж өгдөг” хэмээн анхааруулж байна. Фэйсбүүкт өдөрт 27 тэрбум лайк дарагддаг аж. Дэвид Стилвеллийн баг сайн дурын 58466 хэрэглэгчийн дарсан лайкуудыг хувийн мэдээлэлтэй нь харьцуулан үзэж судалснаас гадна, сэтгэл зүйн туршилт хийсээр лайкт тулгуурлан хүний зан чанарыг тогтоох арга боловсруулсан байна. Жишээ нь, тэдний аргаар юун дээр лайк дарж байгаагаар нь тухайн хүнийг хар арьстан уу, цагаан арьстан уу гэдгийг 95 хувийн магадлалтай тааж чадах гэнэ.

Мөн эрэгтэй хүнийг ижил хүйстэн эсэхийг 88 хувь, Ардчилсан намыг дэмжигч үү, консерватив уу гэдгийг 85 хувь, христосын шашинтан уу, лалын шашин шүтдэг үү гэдгийг 82 хувь гэсэн өнд өр үзүүлэлтээр тааж чаджээ. Хар тамхи хэрэглэдэг эсэхийг 65-73 хувь тогтоосноос гадна тухайн хэрэглэгчийг 21 нас хүрэхээс нь өмнө эцэг, эх нь салсан эсэх гэсэн хэцүү асуултад ч 60 хувьд нь зөв хариулт өгч байсан байна. Эрч үүдийн дунд Америкийн алдарт хөгжимт драмын театр Wicked, олон ангит кино “Glee”-д лайк дарсан хүн ижил хүйстэн байх магадлал өндөр, прореслинг буюу мэргэжлийн бөх болон Брюс Лид дуртай хүн эсрэг хүйстнээ сонирхдог зэрэг дүгнэлт хийсэн байна.

Америкийн спортын брэнд UNDER ARMOUR, металл групп SLAYER-т лайкдвал тамхичин байх магадлал өндөр байдгийг гаргажээ. Мөн Японы алдартай брэнд Hello Kitty-д лайк дарсан хүн нээлттэй зантай ч илэн даланг үй биш, Женнифер Лопест дуртай хүн Английн рок групп IRON MAIDEN-д дуртай хүнээс илүү фэйсбүүкийн найз ихтэй зэрэг олон сонин дүгнэлт гарсан байна. Кэмбрижийн их сургуулийн энэхүү судалгааг нийтэд зарласан нь ихээхэн шуугиан тариад байгаа. Учир нь фэйсбүүк мэтийн үйлчилгээ явуулдаг компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэчнээн нууцалсан ч тэднийх нь ямар хүн бэ гэдэг нь тодорхой болж орхисон юм. Харин Фэйсбүүкээс “Судалгааны дүн олон жилийн ажлын үр дүн бөгөөд бидэнд гайхаад байх зүйл алга” гэж л хэлжээ.

 

М.СУГАР-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.