Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө оруулалтын хууль дахиад битгий хөнгөдөөсэй

Хөрөнгө оруулалтын хуулийг сайжруулснаар эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах горьдлогыг Засгийн газар тээж байна. Гаднын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч тэгш боломж олгохоор төсөлд тусгаад байгаа нь төрийн бодлого одоо л зөв голдиролдоо орох нь уу гэсэн горьдлого төрүүлж эхэллээ. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэгчээр УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулахаар яаран сандран боловсруулсан нь хөнгөн гоомой асуудал дагуулахыг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч нийгмийг хамарсан хэлэлцүүлгийг мэргэжилтнүүдийн дунд өдөөж эхэлсэн энэ хуульд өнгөрсөн хугацаан дахь практик туршлага, сургамжаас үүдсэн олон талын санаа бодлыг ялгаваргүй тусгах нь алдаатай, оноотой өнөөгийн хөрөнгө оруулалтыг нэг мөр цэгцлэх боломж болоод байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манайхан гаднын хөрөнгө оруулагчдыг тахин шүтэж ирсэн. Зөвхөн тэдэнд зориулан тусгайлан хууль баталж, татварын орчныг нь тогтворжуулах таатай нөхцөлийг хуульчилж байлаа. Гэвч үүний үр дүн хэдхэн жилээр хэмжигдэж, эдийн засгийг хэсэгхэн хугацаанд бялхуулан баяжуулснаас өөр өөр ямар ашиг авчирсан билээ. Гаднынханд хэчнээн боломж олгосон ч гараад л явдаг. Харин үндэсний хэд нь ачааны хүндийг үүрээд үлддэгийг монголчууд бид эхнээсээ мэдэрч эхлээд байна. Сая Оюутолгойд юу болов. “Рио Тинто” гэдийх төдийд л эдийн засаг маань хүндэрлээ. Энэ нь хөр өнгө оруулалтын бодлогын алдаа биш гэж үү.

БНСУ, Япон, Герман, БНХАУ гээд эдийн засаг нь тогтвортой улс орон төрийн бодлогороо хөрөнгө оруулагчдад гадна, дотны хэмээн ялгаварлалгүй тэгш боломж, нөхцлийг бүрдүүлж өгдөг. Нэг талаа гадны, нөгөө талдаа үндэсний хөрөнгө оруулагчдаа атгаж хамтад нь дэмжиж, тэтгэдэг. Тиймдээ ч үндэсний хөрөнгө оруулалт нь гад нын хантай өрсөлдөж, эн зэрэгцдэг. Ийм боломжийг Хөрөнгө оруу лалтын энэ хуулиар олгож чадах нь өнөөдөр Монголын эдийн засгийг авраад зогсохгүй, ирээдүйд хөрөнгө оруулалтын бодит үр дүнг эх орондоо үлдээж чадна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Зөвхөн уул уурхайгаар ч зогсохгүй эрүүл мэнд, боловсролын салбартаа ч үндэсний хөрөнгө оруулалтыг хөгжөөн дэмжих ганц боломж болоод байна.

10 ЖИЛД ГУРВАН ӨӨРЧЛӨЛТ

Хөрөнгө оруулалтад эрх зүйн орчин ямар чухал үүрэгтэйг өнгөрсөн 10 жилийн хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд оруулсан гурван ч удаагийн өөрчлөлтөөс харж болно. Тэр үед хөрөнгө оруулалт 2-3 дахин буурч байжээ. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болон 2002 оны нэг дүгээр сарын 3-ны өдөр тус тус нэмэлт өөрч лөлт оруулсан. Үүний дараагаас л гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам доллараас долоон сая ам доллар болтол буурсан байдаг. Мөн 2008 оны тав болон 12 дугаар сард дахин оруулсан өөрч лөлтийн дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2009 оны хоёрдугаар улирал хүртэл тасралтгүй буурсан. Харин 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр оруулсан өөрчлөлтийн дараа 2012 оны гуравдугаар улирал хүртэл өсч, нэг тэрбум 348 сая ам доллар хүрсэн ч дөрөвдүгээр улиралд нь 600 сая ам доллар хүртэл багасчээ. Энэ нь хууль эрх зүйн тогтворгүй байдал, үхрийн баас шиг цуварсан нэмэлт өөрчлөлтүүд нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш үргээх зүйл болж байгааг өнгөрсөн цаг хугацааны туршлага харуулж байна.

Тиймээс энэ удаагийн хуулиараа алдаа, оноогоо нэг мөр цэгцэлж, ядаж 20 жил тогтвортой ажиллах боломжийг олгож ча дах болов уу. Төсөлд тусгаснаар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах хугацааг тухайн хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн хэмжээ болон хот, хөдөөгийн хаана оруулснаас хамаарч 5-10 жил байхаар тусгажээ. Хотод 50 тэрбум төгрөгөөс дээш, хөдөөд нэг тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол тогтвор жуулалтын гэрчилгээ олгох юм байна. Үүнээс үзвэл 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол 10 жил айдасгүй санаа амар ажиллаж болно. Харин энэ 10 жил гэдэг хөрөнгө оруулагчдад тогтвортой хугацаа байж чадах уу? Томоохон хөрөнгө оруулагчдын хувьд үйлдвэрлэл, борлуулалт нь тогтворжиход наад зах нь 10 жил, хөрөнгө оруулалтаа нөхөхөд 15-аас дээш жил шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл Засгийн газар тогтворжилтын хугацааг дээд тал нь 10 жил байхаар тогтоосон нь энэ хуулиа дахиад л өөрчлөх вий гэсэн эргэлзээг хөрөнгө оруулагчдад төрүүлж эхэлжээ.

Хөрөнгө оруулалтын шинжээчдийн хувьд энэ хугацааг доод тал нь 8-15 жил байх шаардлагатай гэсэн саналтай байгаа юм байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой байршуулах нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ. Үүнд УИХ, Засгийн газрынхан анхаарал хандуулахад илүүдэхгүй л болов уу. Тогтворжилтын хугацааг хэдэн жилээр тогтоох нь хөрөнгө оруулагчдад бол чухал ач холбогдолтой. Харин манай Засгийн газарт бол дунд болон урт хугацаанд хөрөнгө оруулатын хэмжээг өсгөх, орж ирсэн хөрөнгө оруулалтыг удаан хугацаагаар байршуулан төвлөрлийг сааруулснаар улсын хэм жээнд тогтвортой ажлын байр олноор нэмэгдэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд л гол зорилго нь оршиж буй. Тийм учраас хугацааг хэрхэн тогтоох нь хууль тогтоогчдын тааллаас шалтгаалах болоод байна.

ХУУЛИАС ДАВСАН ЖУРМАА ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ

Төсөлд тусгаснаар “тогтворжуулах гэрчилгээ” авах хүсэлт гаргах, хү сэл тийг шийдвэрлэх, олгох, гэрчилгээг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болохтой холбоотой асуудлыг журмаар зохицуулахаар тусгажээ. Гэтэл өнөөдөр манай хуулийг дагаж гарах журам нь хуулиасаа илүү хүндрэл дагуулдаг жишиг нийтлэг болоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд маш тодорхой, шат дамжлага, хүнд суртал багатай, хуульд заасан шаардлагыг хангасан бол шуурхай зөвшөөрөл олгогддог эрх зүйн орчныг хүсдэг. Гэтэл өнөөдөр хууль нь батлагдсан ч журам нь тодорхойгүйгээс олон хууль өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй хүлээлт үүсгэсээр байна.

Баримт 1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр баталсан. Гэтэл уг хуулийн 15.3 дахь заалтын дагуу усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг уг хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газраас тогтоохоор заасан. Гэвч нэг жил гур ван сар өнгөрсөн ч уг төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газраас өнөөдрийг хүртэл тогтоогоог үй л байна.

Баримт 2. Газрын тосны бүтээг дэх үү нийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг 2013 оны зургадугаар сарын 7-ны өдөр баталсан. Гэвч татвараас чөлөөлөгдөх бараа, материалын жагсаалтыг Засгийн газар одоо хүртэл батлалгүй хүлээлт үүсгэжээ.

Энэмэтчилэн хууль дагасан журам нь хүндрэл дагуулж хүлээлт үүсгэ сэн олон жишээ байна. Гэтэл Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын тухай энэ хуулийн төслөө яаран сандран УИХ-д оруулж батлуулсан ч хугацаа алдалгүй хэрэгжүүлж чадах эсэх нь мөн л эргэлзээтэй байна.

Тиймээс журмаар зохицуулах асууд луудаа хуульдаа тодорхой тусгахгүй бол бас нэгэн хүлээлт хөрөнгө оруулагчдыг залхааж мэдэхээр байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.