Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримт бий гэв

Дамаск хотын орчимд өнгөрсөн сарын 21-нд зарин хэмээх химийн хорт бодис хэрэглэснийг нотлох баримтыг АНУ олж авлаа гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уржигдар мэдээллээ. Ийм нотолгоог хүмүүсийн цус болон үсэнд хийсэн шинжилгээний дүнд гаргаж авсан байна.

Жон Керрийн хэлснээр Сирийн эрх баригчдын эсрэг цэрэг дайны үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгааг энэ нотолгоо харуулжээ. Түүнээс гадна Башар Асадын дэглэм химийн зэвсгийн ихээхэн нөөцтэй бөгөөд түүнийг хэрэглэхээс татгалзах бодолгүй, наймдугаар сард хийсэн довтолгооны хариуцлагыг Засгийн газрын хүчин хүлээхээс аргагүй болоод байгаа талаар Францын тусгай албад ч илтгэлдээ өгүүлсэн байна.

Химийн хорт хийг Сирийн нийслэлээс зүүн зүгт байх Гута хэмээх жижиг хот руу довтлохдоо хэрэглэж, 1.5 орчим мянган хүний аминд хүрсэн аж. Энд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирийн эрх баригчид болон босогчид бие бие рүүгээ чихэж буй бөгөөд Гутад очсон НҮБ-ын шинжээчдийн дүгнэлт одоогоор эцэслэн гараагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.