Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ялтан тээвэрлэж явсан машин онхолджээ

ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангиас Улаанбаатар хотын Дамжин өнгөрүүлэх анги руу ялтан тээвэрлэж явсан автомашин өнгөрсөн бямба гаригт онхолдож сууж явсан хүмүүс гэмтжээ. Энэ талаар тус аймгийн Замын цагдаагийн эх сурвалжаас тодруулахад “Mitsubishi delica” маркийн машин аймгийн төвөөс баруун хойш арав гаруй км-ийн зайд онхолдсон.

Ослын улмаас машины жолооч нь хүнд гэмтэж ГССҮТ-д хүргүүлсэн” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр машинд жолоочоос гадна дөрв өн хоригдол зорчиж яв жээ. Тэднийг Зайсангийн дам жингийн эмнэлэгт хэвтүүлээд байгаа аж. Энэ талаар тус хорих ангийн дарга, дэд хурандаа М.АлтанОчироос тодруулахаар утсанд нь холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.