Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үгэндээ ороогддог гишүүд

 Үг бол хамгийн хүчтэй зэвсэг. Үгээр хүнийг инээлгэж, уурлуулж, үхүүлж, бас сэхээж ч болно. Тиймээс хаана, юу ярихаа маш сайн бодох ёстой. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд олон нийтийн өмнө хэлэх үгийнхээ утга, сонголт дээр анхаарах учиртай. Яагаад гэвэл тэдний амнаас гарах үг, хий бүр хариуцлага дагуулдаг.

Алдаж хэлсэн, буруу сонгосон нэг үгнээсээ болоод албан тушаалаасаа салах хүртэл эрсдэл бий. Шинэчлэлийн Засгийн газрын тэрг үүн Н.Алтанхуяг энэ замыг тойроогүй, туулаад гарсан. Түүнийг огцруулах асуудлыг өнг өрс өн тавдугаар сард тавихдаа МАН-ынхан зургаан үндэслэлийнхээ нэгээр хариуцлагагүй унагасан үгийг нь онцолж байсан юм.

Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” номыг уншсан хүмүүс АНУ-ын Тэргүүн хатагтай, Сенатад нэр дэвшигч хүн олон нийтийн өмнө хэлэх үг нэг бүрээс гарах үр дагаврыг тооцож, хянаж, бэлтгэдгийг мэдэж авсан болов уу. Сенатын гишүүн биш, нэр дэвшигч хүн л хэлэх үгэн дээрээ хугацаа зарцуулан, дахин дахин хянадаг байхад манайд Ерөнхий сайд нь зүгээр л гудамжинд явж буй иргэд хоорондоо ярьдаг шиг үг хэрэглээд түүнээсээ болж ташуурдуулдаг. Ийм “гэнэн” улстөрч нь ганц тэр биш. Учир нь манай улстөрчдөд дээрх энгийн зарчим үйлчилдэггүй, үгэндээ бүдэрсээр бүр дасчихсан.

Хэлэх үгийг нь ажлын алба бэлтгэх ёстой

Хэрэлдэж, бухимдахаараа УИХ-ын гишүүд нэгнийхээ буруу, булхайг илчилж, хөшигний арын амьдралыг нь дэлгэж орхидог. Ингэж цөс хөөрдгөө мэддэг учраас л “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэсэн заалтыг хуульд оруулж, өөрсдийгөө хамгаалсан биз. Хэлэлц үүлгийн үеэрх энэ мэт хэрүүлийг үл тоолоо гэхэд хэвлэлийн бага хурал, олон нийтийн өмнө ийм хэнэггүй байж болохгүй.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаан дээр үг хэлнэ гэвэл олон нийт анхааран хүлээдэг. Хэвлэлүүд хэлсэн онцгой, хурц үгийг нь онцлон хэлэлцүүлэг өрнүүлэх нь ч бий. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын амнаас унах үгэнд ч олон нийт яг ингэж ач холбогдол өгдөг. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар үгэндээ ороогдон шүүмжлүүлж байгааг үй. Харин Засгийн газрын тэргүүн маань л үе үе “өвдгөө шалбалаад” байгаа. Төрийн тэргүүн бол ярьж чаддаг хүн. Гол нь ярих зүйлээ тэр сайн бэлтгэдэг аж. Төрийн гурван өндөрлөгийн тухайд Ажлын алба буюу зөвлөхүүд хэлэх үгийг нь бэлтгэдэг юм байна. Гэхдээ Төрийн тэргүүний тухайд сэтгүүлч мэргэжилтэй, илтгэх чадвар сайтай учраас өөрөө хэлэх үгэн дээрээ ажилладаг гэх. Чуулган дээр үг хэлэх бол Ерөнхийлөгч 2-7 хүртэл хоногоор “алга болж”, Хиллари Клинтоны номонд гардаг шиг хэлэх үг бүрээ хянан нягталж бичдэг юм байна. УИХ-ын даргын тухайд хашир хүн, Ажлын албанаасаа бэлтгэж өгсөн, алдаа мадагг үй үгээ уншдаг.

Харин манай Ерөнхий сайд л хээгүй нөхөр аж. Ард түмэнтэйгээ ойр, энгийн байх гэж хэтэрхий хичээгээд, тэрнээсээ болж хаа хамааг үй үг сонгож яриад буруудах нь олон. Ямар сайндаа л ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нар уулзаж, нүүрсний экспортын асуудлаар ярилцсан талаар “Хоёр хүн уулзаа л биз” гэсэн хэнэггүй хариу өгснөөс өө болж, огцруулах шалтгааныг сөрөг хүчнийхэнд нэмж өгсөн юм. Орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзахад нь түүнийг “Төрийн хүний зангараггүй ярьж байна” хэмээн шүүмжлэх хөгшчүүл цөөнгүй гардаг. Ерөнхий сайдын зөвлөхүүд, намын нөхөд нь сануулдаггүй юм байхдаа гэж гайхмаар. Ямартай ч намын нөхөд нь анхааруулдаг гэнэ. Гэвч Ерөнхий сайд энгийн байх гэж жүжиглээд байгаадаа ч биш, төрөлхийн задгай яриатай нэгэн болж таарав. Сурсан занг нь сураар боож дийлэхгүй байгаа юм даг уу даа. Гэхдээ л Монгол Улсын Ерөнхий сайд учраас хүссэн, хүсээгүй ярих хэлэхдээ анхаарах ёстой.

Үүнээс гадна түшээдийн ярих ч гэж авах юмгүй. С.Баярцогт офшор бүсэд байгуулсан компаниа хөрөнгө, орлогын мэд үүлэгтээ бичээгүйгээ “Мэдлэг муутайгаасаа” гэж тайлбарлаад шоолуулсан. МАН-ынхан өнгөрсөн хаврын чуулганы нээлтийн өдөр хурал хаяж гараад Сүхбаатарын талбай дээр жагссан. Анх удаа гудамжинд жагсаж үзэж байгаадаа тулгамдсан уу, МАН-ын дарга Ө.Энхтүвшин махны үнэ өссөнийг шүүмжлэх гэж байгаад “Нэг кг махны үнэ 1200 төгрөг боллоо” гэж хэлээд шүүмжлэлд булуулав. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Японоос хязгааргүй их мөнгө орж ирнэ” гээд л ярьж байх юм. Хүн юм чинь алдаж болно, монголчууд буруу ярьж, зөв ойлгодог гэх мэтээр өмөөр өх хүн гарч мэдэх юм. Гэхдээ төрийн хүний амнаас гарах үг бүр хариуцлага байх ёстой гэдэгтэй маргахгүй байх.

Үгийн “бөөс” түүсэн жижиг улс төр

Нөгөө талаар УИХ-ын чуулган дээр хүртэл гол үндэслэлээ дэвшүүлж, асуудлаа ярихаас илүү нэгнийхээ хэлсэн үгийн “бөөс”-ийг түүж хэрүүл хийх нь олшров. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор анх ярихдаа зургаан үндэслэлээ тойроод нэлээд ажил хэрэгч хандсан. Гэвч чуулганаар ярихдаа Ерөнхий сайдын хэлсэн үгийг тойруулан “хэлэлц үүлэг” өрнүүлсээр таарсан. Хууль тогтоох ёстой улстөрчид маань зөв ярьж чадахг үй, дээрээс нь нэгнийхээ үгийн өөг өлгөн авч “дэвэн” хэрэлдээд байвал улс орон яаж хөгжих билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.