Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүх аймгийн төв төрийн үйлчилгээний машинтай болно

 Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хийлээ. Уулзалтын өмнө дээрх хоёр аймагт ажиллах болсон шалтгаан болон өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг танилцуулсан юм. Засгийн газрын тэргүүн “Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил хийж байна. Энэ ажлын эхлэл болгож Баянхонгор аймгийг Арвайхээр хот, нийслэлтэй хатуу хучилттай замаар холболоо. Тус замыг хүлээж авах ажилд оролцож, мөн хөгжлийг орон нутагт хүргэх зорилтын хүрээнд Баянлиг сумын ажилтай танилцлаа. Энэ онд улсын хэмжээнд гурван суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлсэн. Уг төсөлд Баянхонгор аймгийн хоёр сум хамрагдаж байгаагийн нэг нь Баянлиг. “Шинэ сум” төслийн явц 60-70 хувьтай байна” гэв.

Цаашид зөвхөн Хархорин гэлтгүй 10-15 мянган хүн амтай суурин газруудыг хотын статустай болгож, орон сууцжуулахад анхаарч ажиллахаа энэ үеэр онцлов. Түүнчлэн ирэх арваннэгд үгээр сард аймгийн төвүүдийг төрийн үйлчилгээний машинтай болгох аж. Харин манай улсыг зорих жуулчдын тоог нэмэхийн тулд аялал жуулчлалын цаглабартай болж, өвлийн аялал жуулчлалыг эрчимж үүлэх гэнэ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Өнөөдрийн байдлаар Чингис бондын хөрөнгөнөөс хэчнээн төгрөг үлдээд байгаа вэ. Үлдсэн мөнгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-300-400 сая ам.доллар үлдсэн. Үлдсэн мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулна. Төвлөрлийг багасгах үүднээс аймгуудад томоохон орон сууцны хороолол барих бодлого баримталж байгаа. Орон сууцны санхүүжилтэд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний 150 гаруй тэрбум төгрөгийг аймгийн төвийг орон сууцжуулахад зарцуулна. Баянхонгор, Өвөрхангай аймагт гэхэд 1000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.

-Оюутолгойн далд уурхай болон хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газраас томилсон Ажлын хэсэг Лондонг зорьсон гэсэн мэдээлэл гарсан. Ажлын хэсэг уулзалтаа хийсэн үү?

-Лондон явах төлөөлөгчдийн бүрэлдэх үүнийг томилсон. Цаад талаас тавьсан саналын дагуу ирэх долоо хоногт явна. Энэ уулзалтаар далд уурхай, хөр өнгө оруулалтын асуудал шийдэгдэх байх.

-Үе үеийн Засгийн газар Хархориныг хот болгоно гэж амлаад огт хэрэгждэггүй. Хархориныг хот болгох боломж үнэхээр бий юү?

-Өмнөх Засгийн газар юу ярьсныг мэдэхгүй учраас амалж чадахгүй. Шинэчлэлийн Засгийн газар аймгуудын төвийг хот болгон хөгжүүлэх бодлого баримталж байгаа.


Ч.МӨНХЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.