Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зураач Д.Цолмон монгол усан будгийн урлалийг америкчуудад таниулна

АНУ-ын Смитсониан хүрээлэнгээс жил бүр “Азийн урлаг, гар урлалын өдөр”-ийг зохион байгуулдаг юм. Энэ жил тус өдөрлөгийг Вашингтон хот дахь Байгалийн түүхийн музей буюу манайхны  хэлдгээр “Заантай музей”-д энэ сарын 7-нд зохион явуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгийн үеэр Азийн зураач, урчууд олон нийтийн өмнө улс, улсынхаа өвөрмөц урлаг, гар урлалыг шууд бүтээн үзүүлэх бөгөөд үүнд Хятадын цаасан хайчилбар, Японы хүүхэлдэй, оригами, Солонгосын каллиграф, уран зангилаа, Лаосын гадилын хальс нугалах, Филиппиний  нэхмэл, Тайландын жимсэн дээр сийлэх, шүэх будах урлагаас гадна Монголын баг урлал, усан будгийн уран зураг багтжээ.  АНУ дахь Монголын соёлын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, зураач Д.Цолмон монгол усан будгийн урлалийг америкчуудад таниулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.