Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бугын эвэр хилээр гаргахыг завдав

 Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор наймдугаар сарын 25-ны өдөр Замын-Үүдээс Эрээний чиглэлд зорчиж явсан Монгол Улсын иргэн М.Одонбаяр, А.Баттулга нарыг саатуулжээ.Тэд хил хяналтын байгууллагуудын хяналт шалгалтаар оролгүй үзлэгийн зурвасуудыг давж, зургаан кг бугын цусан эврийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлэн шалгаж байна.

Хууль бус үйлдлийг илрүүлжээ

 Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь төмөр замын ажилтнууд улсын хилээр их хэмжээний валют, эд зүйл хууль бусаар нэвтрүүлж буй талаар хилчдэд мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн дагуу наймдугаар сарын 22- нд Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 06-15ДГА улсын дугаартай Старекс маркийн автомашинаар зорчиж явсан төмөр замын ажилтан А-гийн авч явсан ачаа, эд зүйлд үзлэг хийхэд их хэмжээ ний юань, монгол төгрөг өмнөд хөршөөс оруулж ирснийг илрүүлжээ. Улсын хилээр хууль бусаар их хэмжээний валют оруулж ирсэн нь Монгол Улсад төгрөгийн ханш унагах, хуурамч валют эргэлтэд орох эрсдэлтэй. Үүнээс гадна гэмт бүлэглэлүүдийн хил дамнасан мөнгө угаах үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.


Э.АСРАЛТ,  Г.ЭРДЭНЭТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.