Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боомоор өвчилсөн адууны махаа зах дээр зарж, хиамны цехэд тушаажээ

 Увс аймгийн Тэс суманд боомоор 62 настай эрэгтэй өвчилжээ. Иргэн Ц гурав хоног халуурч, бие нь нэлээд хүнд байдалтайгаар сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. “Галзуурсан чоно хүн урлаа” гэсэн дуудлага аваад аймгаас очсон эмч нар түүнийг үзээд боомын халдвар авсныг нь тогтоож, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн байна. Тэрбээр найм хоногийн өмнө өвчтэй адуугаа төхөөрч, махыг нь аймгийнхаа төвд аваачин зарж, заримыг нь хиамны цехэд тушаасан байна.

Өөрөө адууны шир өвчиж байгаад боомын халдвар авсан бололтой. Энэ явдлын улмаас тус аймгийн Цагдаагийн хэлтэс боомтой мах бөөнөөр худалдаж авсан, цааш жижиглэн борлуулсан иргэд болон хиамны цехийг шалгаж эхэлсэн байна. Тэс сумын Засаг дарга захирамж гарган, сумандаа 14 хоног хөл хорио тогтоон, золбин нохдыг устгаж, салаа туурайтай малыг вакцинжуулж эхэлжээ. Мал нядалсан газраас адууны цус, ялгадасны дээж авч, аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.


Х.БАЙГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.