Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ыг тойрсон улс төрд У.Хүрэлсүх оролцохгүй

МАН-ыг эрх баригч байхад улаан туг адил намирч асан У.Хүрэлсүх сураг алдраад удав. МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч ар гэрийн шалтгаанаар өндөр сэнтийгээсээ сайн дураараа татгалзсанаас хойш өнгөрсөн найман сар БНСУ-д эхнэрээ асарч, улс төрөөс хөндийрөөд байсан. Шинэчлэх хөдөлгөөн өрнөж, намын Бага хурал нь өндөрлөсөн ч МАН-ын байраар толгойгоо цухуйлгаагүй тэрбээр Монголд ирээд сар гаруй болжээ.

Үүсгэн байгуулсан НАМЗХ болон Зүүний хүчний холбооны залуустайгаа энд тэнд хоолонд орж, хааяа нэг уулздагийг нь эс тооцвол улс төрөөс ангид байгаа гэнэ. Саяхан Архангай, Өвөрхангайгаар зугаалж эрүүл агаарт, идээ ундаан дээр амарч байгаад иржээ. Түүнийг дагалдан намынх нь дүү нар хамтдаа амрангаа намрын их улс төрийн өмнө намын шинэчлэлдээ анхаарал хандуулахыг сануулсан ч улс төрд оролцохгүйгээ дахин хэлсэн гэнэ.

Ямартай ч шинэчлэгчдийн ард байгаа хэмээн хардагдаж байсан У.Хүрэлсүх МАН-д өрнөсөн улс төрд оролцохгүй бөгөөд удахгүй буцах юм байна. Учир нь эхнэр нь байнгын эмчилгээтэй байгаа тул эх орондоо удаан саатах боломжгүйг ойрын эх сурвалж нь хэллээ.


Д.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.