Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

У.Черчилль согтуудаа онгод нь ордог байсан бололтой

 Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилль Дэлхийн II дайны үед оргилж буцалсан үгүүдээ ихээхэн согтуу үедээ хэлсэн гэж тэндхийн судлаачид нотолсон байна. Эксетерийн их сургуулийн профессор Ричард Тойн үзэж буйгаар “Тэдний од гийсэн цаг” гэдэг үгээ хэлэхдээ ч Ерөнхий сайд согтуу байсныг нь олон хүн мэдэж байсан учраас эх орончдын зүгээс зохих дэмжлэг аваагүй аж. Гитлерийн Германтай ам хэлээ ололцохыг Кабинетийнх нь олон гишүүн дэмжиж байсан ч ялах хүртэл дайныг үргэлжлүүлэх шийдвэр төгс байсан нь У.Черчиллийн чухал гавьяа гэж түүхчид үздэг байна. Харин жирийн англичуудад түүний нөлөө тийм ч сайн байсангүй.

1940 оны бараан өдрүүдэд “Ерөнхий сайдын хувьд Черчиллийн хэлсэн эхний үеийн үгүүд олны талархал тэгтлээ хүлээгээгүй. Түүний үг британичуудыг тэмцэл, ялалтад зоригжуулсныг нотлох юм байдагг үй” гэж Тойн хэлснээс “The Daily Mail” сонинд иш татсан байна. Түүгээр ч барахгүй түүний хэлсэн зарим үг Засгийн газрыг шүүмжлэлд өртүүлж, дайны асуудлаар маргаан дэгдээхэд ч хүргэж байсан гэнэ. “Черчиллийн үгийг муу байсан гэж би хэлэхийг хүсэхг үй байгаа ч түүний хэлсэн үгийг сонсоод хүм үүс ихээхэн гутардаг байжээ”. Судлаач Той үүндээ нотолгоо болгож 24 настай франц сэтгүүлчийн бичлэгийг дурджээ. Тэр залууг Жорж гэх бөгөөд 1942 оны хоёрдугаар сард Сингапурыг унасны дараа Черчиллийн хэлсэн хэдхэн өгүүлбэрийг сонсоход Ерөнхий сайд хараал зүхлийн үг ч хавчуулахаа мартсангүй. Тэр үгийг сонссон хэн ч гэсэн энэ хүн эрүүл бус байна гэдгийг ойлгохоор байсан аж.

Черчиллийн хэлсэн үгийн талаар хүмүүсийн толгойд аятайхан бодол төрөхөд Засгийн газрын хэвлэлүүдэд дараа нь гардаг байсан өгүүллүүд их тус болдог байжээ. Тэгээд ч түүний үгийн нэлээдийг нь шууд дамжуулдаггүй байсан аж. Тухайлбал, 1940 оны зургадугаар сард хэлсэн “Бид тэдэнтэй наранд шарах газарт ч тулалдах болно” гэсэн үгийг нь шууд дамжуулаагүй бөг өөд ВВС болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд л иш татсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.