Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Алтанхуягийг тоогоор “зодож” унагах уу

Улстөрчид тоогоор “байлдаж” эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 47 хувьд хүрч буурсан бол долларын ханш чангарч 1570 төгрөгт хүрсний бурууг сөрөг хүчнийхэн шинэчлэлийн Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хайж байгаа юм. Эдийн засгийг “гүн хямралд” оруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг тэд шаардсан. Ерөнхий сайдын энэ алдаан дээр дөрөөлж, Н.Алтанхуягийг тоогоор “зодон” унагах санаархал АН доторх фракцуудаас ч цухалзаж эхлэв. Улмаар Ерөнхий сайд Н.Ал танхуяг жи лийн хуга цаанд хоёр дахь удаагаа огцрох, эсэхээ хэлэлц үүлж мэдэх нөхцөл үүсээд байна. Эхний удаад МАН, МАХН-ын зү гээс түүнийг огцруулах тог тоолын төслийг ө ргөн бариад бүтэлгүйтсэн. Тэр үед АН болон Засгийн газрыг бүрдүүлэгч МҮАН, ИЗНН, мөн бие даагч гиш үүд амь нэг байсан бол одоо эрх баригч нам дотроо зө рчилтэй бол жээ. Тиймээс Н.Алтанхуягийн суудал эдийн засгийн зарим үзүүлэлт шиг эмзэг байна.

СӨРӨГ ХҮЧИН БА АН-ЫН ТООН ЗЭВСЭГ

МАН-ынхан эдийн засгаа өөд нь татаж, хариуцлагатай бай гэж шаардаж байгаагаас биш, шууд “Засгийн газрыг огцруулъя” гээгүй байгаа. Гэхдээ тэд өөрсдөө эрх барьж байх үед эдийн засгийн бүх үзүүлэлт “ok” байсныг дурдав. Н.Алтанхуягийн Засгийн газарт МАН эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрсэн, 2.8 тэрбум долларын валютын нөөцтэй улсыг хүлээлгэн өгсөн. Гэтэл “Хөгжлийн санхүүжилтийн бэлэн эх үүсвэртэй, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, валютын ханшийг тогт вортой болгосон улс орныг нь шинэчлэлийн Засгийн газар жилийн дотор гүн хямралд оруулсан” хэмээн УИХ-ын даргад илгээсэн шаардлага даа сөрөг хүчнийхэн онцолжээ. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “ДНБ хагас жилийн байдлаар 11.2 хувиар өсөж, зам, бүтээн бай гуулалтын ажил өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн” гэсэн өөр нэг тоон үзүүлэлт хэлж байна. Валютын нөөц МАН-ынхны сандраад байгаа шиг хоёр дахин буурчихаагүй, 2.7 тэрбум доллар байгаа гэсэн мэдээллийг Монголбанкны зүгээс УИХ дахь АН-ын бү- лэгт өгсөн байх юм. Гэхдээ буур сан үзүүлэлтүүдийг эрх баригчид үгүйсгээгүй ч МАН-ынхны хэлээд буй шиг одоогийн нөхцөл нь “гүн хямралд” хүрээгүй, сөрөг хүчин улстөр жиж байна хэмээн үзэв. Гадаадын хөрөнгө оруулалтаа өөд нь татаж, экспортоо нэмэгдүүлэхэд анхаарах ёстойгоо тэд ухамсарлаж байгаа аж. Тиймээс ч таагүй байдлаас гарах төлөвлөгөөгөө боловсруулан удахгүй болох ээлжит бус чуулганаар оруулахаар Засгийн газар бэлтгэж байна.

АН-ЫН ФРАКЦУУД ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙДЫГ НЭРЛЭЖ БАЙНА

Н.Алтанхуягийн алдаан дээр дөрөөлж, суудлыг нь эзлэх сонирхолтой гишүүд АН-д цөөнгүй бий. Ялангуяа нам дотроо чамгүй нөлөөтэй МоАХ фракцын тэргүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Бат тулга үе үе Ерөнхий сайд болохоор “зүүдэлж”, чимээ сураг гаргадаг юм. Энэ удаа ч түүний амбиц хөдөлжээ. МАНтай хавсраад Ерөнхий сайдыг унагах төлөв лөгөөг МоАХаас гадна “Кроун” фракцаас ч боловсруулж буй бололтой. Учир нь Н.Алтанхуягийг унагаад оронд нь Х.Баттулга, эсвэл “Кроун” фракцад харьяа лалтай, улсын Ерөнхий про курор Д.Дорлигжав нарын нэг нь очно гэсэн яриа гараад байна. Д.Дорлигжав уг нь Н.Алтанхуягийн адил “Алтангадас” фракцаас уг шилтай. Гэхдээ одоо яагаад ч юм түүний эсрэг “ажиллагаанд” гол дүр болон дуулдаж байна. Фракцууд нь ийнхүү хө дөлж эхэлсэн ч АН-ын удирдлагууд тэднийг Ерөнхий сай дыг унагаж чадна гэж бодохгүй байгаа гэнэ. “Иймэр хүү яриа гарч л байдаг, зам харч л байдаг” гэсэн хандлагаар тэд том санаатай ги шүү дээ “өхөөрдөж” суугаа аж. Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар уур амьсгал илүү тодорхой болох биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.