Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өсвөрийн жүдочид хошой хүрэл медальтай

 БНХАУ-ын Наньжин хотноо үргэлжилж байгаа Азийн залуучуудын спортын II наадмаас манай жүдочид хоёр медаль хүртээд байна. Монголчуудын медалийн салхийг "Тэмүүжин” клубийн жүдоч хүү З.Түшигтөр хагалсан билээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Саудын Араб, БНАСАУ-ын бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө Казахстаны жүдочид ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Тайванийн Куан Тинь Чинийг дийлж, хү рэл медалийн төлөө барилдах эрх тэй болсон.

Шийдвэрлэх барилдаанд Кыргызстаны Алибек Чороевийг вазари үнэлгээгээр дийлэн, шаг налын тавцангийн гурав дугаарт зогссон билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг жинд зодоглосон Ц.Хулан мөн хүрэл медалиар энгэрээ мялаажээ. “Наньжин-2013” наадамд Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Монгол Улсаас спортын есөн (хөнгөн атлетик, сагсан бөмбөг 3х3, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо) төрөлд 89 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг сойжээ.


 Б.ӨЛЗИЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.