Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Батзандан Ерөнхий сайдад захидал хүргүүлэ в

УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээв. Уг захидалд “Хаврын чуулган, намын бүлэг, байнгын хорооны хурлууд дээр ирж буй хямрал, таны явуулж буй эдийн засгийн алдаатай бодлогуудын талаар бид багагүй ярьж, cануулж байлаа.

Харамсалтай нь биеэ тооcoн, нүд нь сохорсон, эрх мэдэлдээ эрдсэн Танай Засгийн газар одоо ч бодит үнэнийг ойлгохгvй байна. Хямрал эрх баригчдыг бус олон мянган эгэл хүмүүсийг ажилгүй болгож, олон бизнесийг дампууруулж, олон зуун хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөн гаргаж байна. Иймд үүcээд буй онцгой нөхцөл байдал биднээс эдийн засаг, улс төрийн онцгой эр зориг, ур ухаан, алсын хараа шаардаж байгаа тул доорх хэдэн саналыг Танд хүргүүллээ” гээд хямралын үндсэн шалтгаан нь нэгд, улс төрийн намуудын бодлогогүй амлалт, сонгуулиас сонгуулийн хооронд амь зуудагтай шууд холбоотой бөгөөд хавтгайрсан нийгмийн халамжаас үүдэлтэй бол хоёрт, гурван caя хүрэхгүй хүн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй төрийн албан хаагч тэжээдэг үр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо үүнд нөлөөлж байна гэлээ.

Манай төсвийн зардлын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлдэг байна. Тэрбээр “Төсвийн алдагдал хуульд заасан хоёр хувиас хэдийнэ хэтэрч, гадаад өр тэнгэрт тулж байгаа нь Таны удирдаж буй Засгийн газрын алдаа завхралтай шууд холбоотой. Иймд олон жил дамнасан үр ашиг багатай хөрөнгө оруулалтуудыг зогсоож, захиргааны байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж бүрт санхүү, төсвийн хатуу сахилга бат тогтоох шаардлагатай байна. Мөн танай Засгийн газар гадаад улс орнууд болон бизнесийн түншүүдтэйгээ хэл амаа ололцох, ялангуяа хөрш орнуудтайгаа нягт хамтран ажиллах чадвар сул байгаа нь манай эдийн засгийн хямралын нэг том шалтгаан болж байгаа. Дэлхий даяарчлагдахын хэрээр эдийн засгийн хямрал ч өнөөдөр өргөн цар хүрээтэй, байнгын давтамжтай болж байгааг бид анзаарах ёстой. Иймээс бид бусад улс орнуудын нэгэн адил хямралаас урьдчилан сэргийлэх, үндэсний эдийн засгийн тогтолцоогоо хамгаалах нэгдсэн стратеги боловсруулах шаардлагатай.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хямрал Танд алдаагаа засах, амьдралаа эргэн харах боломжийг олгож байна” гэжээ.


 М.Тэргэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.