Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургалтын төлбөр нэмэгдсэнд эцэг, эхчүүд дургүйцэв

 Жил бүр их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж, эцэг, эхчүүдийн нуруун дээр багагүй ачаа ирдэг. Улсын, сайн сургуульд оруулж өндөр мэргэжил эзэмшүүлэхийн тулд эцэг, эхчүүд байдгаа өгөхөд бэлэн байдаг. Гэвч энэ байдлыг нь далимдуулж шинэ хичээлийн жил эхлэх бүрт л хэдэн арван шалтаг тоочиж, төлбөрөө нэмэх сонирхол хувийн, төрийн гэлтгүй бүх сургуульд бий.

2013-2014 оны хичээлийн жилд улсдаа хамгийн томд тооцогдох МУИС-ийн төлбөр 50 хувиар нэмэгдэх сурагтай байсан ч 16.7 хувиар нэмэгджээ. Үүнийг дагаад сургуулиуд төлбөрөө мөн л 10-15 хувиар нэмэхээр болсон гэнэ. “Манай их, дээд сургуулийн төлбөр өмнөд хөршийн сургуулиудаас дутахааргүй боллоо. Тиймээс хүүхдүүдээ гадаадад мэргэжил эзэмшүүлэх нь дээр” хэмээн эцэг, эхчүүд ярьж байна.

Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн Ц.Баасансүрэн “Найман хувийн хүүтэй зээл батлагдаж, орон сууцанд орох мөрөөдөл биеллээ оллоо. Сар бүр тодорхой хэмжээний мөнгө банкинд тушаана. Гэтэл охин маань энэ жил оюутан болж байгаа. Сургалтын төлбөр нь сая гараад явчихлаа. Дунд орлоготой бидэнд хүүхдээ сургах уу, байранд орох уу дээрээ тулчихаад, асуудал их байна” гэв.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Батболд “Манай хүүхэд их эмчийн мэргэжлээр хоёрдугаар дамжаанд орно. Сургалтын төлбөр нь нэмэгдсэн. Жил бүр ямар нэг шалтгаан тоочиж төлбөрөө нэмэж байх юм. Үүнд анхаарал тавьж, шалгадаг газар гэж байдаггүй юм уу” гэлээ.


Б.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.