Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үхрийн мах, удонтой шөл

 “Мико” рестораны ерөнхий тогооч Ц.Мэнджаргалын гарын хоолыг “Амт”-аар дамжуулан хүргэе. Тэрбээр Америкийн Сан-Франциско хотод 10 гаруй жил япон хоолны газарт ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Циркийн урд өөрийн зоогийн газрыг нээжээ. Манай уншигчид түүний гарын хоолыг өмнө нь хэд хэдэн удаа амталсан билээ. Энэ удаагийн хоол өөх, тосгүй, шингэц сайтай. Монголчууд сүүлийн үед гэртээ олон улс, үндэстний хоол хийдэг болсон. Бүтээгдэхүүн нь ч дэлгүүрүүдэд элбэг болжээ.

Орц:

Хийх арга: Мах, лууван, сонгиныг урт нарийн хэрчинэ.

800 гр усанд замаг, загасны амтлагч, цуу хийж 10 минут буцалгаж, шөлийг шүүнэ.

400 гр шөлөнд нь гоймонг 5 минут чанана. Үлдсэн шөлөнд нь мах, сонгино, лууванг хийж 10 минут буцалгаж, үүн дээрээ гоймон нэмэхэд шөл бэлэн болно. Хийхэд хугацаа бага шаарддаг энэ шөлийг давсаар амтлахгүй. Амтлагч, цуу хүчтэй, сэнгэсэн учраас давс хэрэггүй аж.

-Хоёр наст, үндсэрхэг ургамал шар лууван А аминдэм болон каротин, фитофилин, ликопин хэмээх бодисоор баялаг. Дэлхийн хэмжээнд 60 төрлийн лууван бий.

Каротин. Улаан шаргал өнгөтэй каротин бол антиоксидант юм. Хүний дархлалын системийн хэвийн үйл ажиллагаанд хамгаас чухал эл бодис дутсанаар ууртай, бухимдуу болж, хараа муудах, амьсгаадах, байнга даарах зэрэг эмгэг илэрдэг байна. Хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлүүдийн саван дээр Е160a гэсэн тэмдэглэгээ байвал каротины агууламжтайг заадаг.

Ликопин, фитофилин нь нарны хэт ягаан туяаны үйлчилгээг бууруулдаг. Ургамлыг гандахаас хамгаалагч гэж болно. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг бодис. Цус багадалт, хий ханиалга, зүрх, судасны өвчин, нүдний даралт болон хараанд сайн гээд энэ ногооны ач тус их. Лууван ислэг ихтэй учраас гэдэс цэвэрлэж, тураах үйлчилгээтэй.

Япон, солонгос, хятадуудын өргөн хэрэглээ болсон удон буюу нэг төрлийн гоймон бүх төрлийн махан хоолтой тун догь зохицдог. Удоны найрлагад далайн бүтээгдэхүүн, шар буурцаг ордог аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.