Их Британийн иргэн 31 настай Вики Лемб зургаан ихэр хүүхэд төрүүлжээ. Зургаан ихрийн хоёр нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй юм байна. Ихрүүд таван минутын дотор цуварч төрсөн бөгөөд хамгийн том нь 877 грамм бол бага нь 594 грамм төржээ.
Хоёр долоо хоногийн өмнө дутуу төрсөн ихрүүд болон эхийн биеийн байдал одоогоор сул байгаа тул эмнэлгийн хяналтад байна. Их Британид сүүлийн дөрвөн зууны турш ийм тохиолдол гараагүй гэнэ. Эмч нарын үзэж байгаагаар ийм явдал 4,5 сая төрөлтөд нэг удаа тохиолддог ажээ.







0 Сэтгэгдэл