Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүдү машины аваргууд энэ сарын 8-нд тодорно

Дүдү машины холбооноос бага, өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор аав, ээж, ах, эгчтэйгээ хамтран хийсэн модон машины улсын уралдааныг тавдугаар сарын найманд зохион байгуулах гэж байна. Уралдаан гурван үе шаттайгаар 5-17 насны хүүхэд багачуудын дунд явуулах юм байна.  Нэгдүгээр шатны уралдаан өнгөрсөн сарын 25-нд дууссан юм. Хоёрдугаар шатны уралдаанд дөрвөн насны ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй 240 хүүхэд улсын уралдаанд оролцож, машинаа хурдлуулах юм. Уралдаанд оролцох машинуудаас хамгийн хурдан машиныг шалгаруулахаас гадна хамгийн гоё загвар хийцтэй, хөгжилтэй загвартай, мөн хамгийн удаан машин зэргийг шалгаруулж, тусгай шагнал гардуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.