Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон-Хойд Солонгосын хэлэлцээрт зуучилна

 “Хойд Солонгостой ойрын харилцаатай Монгол Улс Япон-Хойд Солонгосын Засгийн газар хоорондын хэлэлцээрт зуучлалын үүрэг гүйцэтгэхээр хичээж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр өнгөрсөн оны арваннэгд үгээр сард дууссан ч Хойд Солонгосын Засгийн газар сүүлийн үед яриа хэлэлцээ хийхэд нааштай хандаж эхэлж байгаа тул Японы Засгийн газар ч Монголоор дамжуулан хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байна.

Монголын Засгийн газар зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа талаар Японд суугаа Монголын Элчин сайд С.Хүрэлбаатар манай сонинд мэдэгдлээ” гэж Японы “Токио шимбүн” сонин энэ сарын 11-нд мэдээлжээ. Мэдээнд “С.Хүрэлбаатар бол 2012 оны нэгдүгээр сар хүртэл дөрвөн жил Пхеньянд Монголын Элчин сайдаар ажилласан, Хойд Солонгосын Гадаад явдлын яам, Хөдөлмөрийн намд олон танилтай хүн. Энэ жил Монгол Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байгаа тул хоёр талын өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал их хийж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ намар Хойд Солонгост айлчлан залуу удирдагч Ким Чөн Унтай уулзан, Японы талын шаардлагыг дамжуулах бололтой” гэж бичжээ.

Японд суугаа Монголын Элчин сайд С.Хүрэлбаатар “Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газраас чухалчлан үзэж байгаа хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд чадах чинээгээрээ туслах болно. Зүүн хойд Азийн энх тайван байдлын төлөө цаашдаа ч Улаанбаатарт уулзалт зохион байгуулахыг хүсэж байна. Хойд Солонгосын талд янз бүрээр санал тавиад байгаа ч одоогийн байдлаар нааштай хариу өгөөгүй байна” гэж тус сонины сэтгүүлчид ярьжээ.


М.СУГАРАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.