Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянзүрх дүүргийн томоохон шөнийн цэнгээний газруудыг хаав

 Баянзүрх дүүргээс “Эрүүл-аюулгүй хот” аян өрнүүлж буй. Уг ажлын хүрээнд дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг шөнийн цэнгээний газруудыг шалгажээ. Шалгалтаар “Бишрэлт гүн” ХХК-ийн “Ото” баар, “Blue bird” ХХК-ийн “Blue bird” баар, “Чингис интернэшнл” ХХК-ийн “Оакланд” зэрэг баарны үйл ажиллагааг зогсоолоо. Учир нь дээрх газрууд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Түүнчлэн шөнийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаа худалдсан “Си Ди хүч” ХХК-ийн “Цагаан шөнө” баарны үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан байна. “Билгүүн даваа далай”, ”Атар шим”, ”Сайнэшүэ” зэрэг компани болон Н.Сандаглхам, Б.Магад-Үнэн, Б.Мөнхзаяа, Ц.Батсайхан нарын дөрвөн иргэн Тамхины хяналтын тухай хуулийн заалт зөрчин, хууль бусаар тамхи борлуулж байсныг илрүүлж, хуулийн журмын дагуу хариуцлага тооцжээ.


 Б.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.