Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.АЛТАНХУЯг: ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР ВАЛЮТЫН ХАНШИЙГ БУУЛГАНА

Валютын ханш өдрөөр бус  цагаар  өсөж,  тэнгэрт  хадаж  байна.  Үүнтэй  холбоотойгоор Монгол Улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж,  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг,  УИХ-ын  дарга  З.Энхболд  нар  улс  орны  эдийн  засгийн  байдал  болон  өсөн  нэмэгдэж  буй  валютын  ханшийн  талаар  ярилц жээ.  Энэ  талаар  Эдийн  засгийн  хөгжлийн  яам  болон  Монголбанкнаас  дорвитой  арга  хэмжээ  авах  гэж  буй  талаарх  мэдээллээр  Ерөнхий  сайд Н.Алтанхуяг энэ удаагийн  “Ерөнхий  сайдын  30  минут”- ыг  эхлүүлэв. 

Уул  уурхайн  салбарын цаг үеийн асуудлаар  салбарын  сайд  Д.Ганхуяг  өнөөдөр  мэдээлэл  хийх  бол  яг  одоо  үүсээд  буй  валютын  ханшийн  нөхцөл  байдал,  авах  арга  хэмжээний  талаар  Монголбанк,  улсын  эдийн  засаг  болоод  бондын  талаар  мөн  дэлгэрэнгүй  мэдээллийг  Сангийн  яам,  Эдийн  засгийн  хөгжлийн яам өгөх гэнэ.  Ерөнхий  сайд  аймаг,  сум- дын  замын  тэмдэг  тэмдэглэгээг цэгцэлж, нэгдсэн стандарттай  болгох  гэж  байгаа  болон  өнгөрсөн  дөрөвдүгээр  сарын  20-нд  Буянт-Ухаад  эхлүүлсэн  орон сууцны хорооллын ажлын  явцын талаар мэдээлэв. Гурван  сарын дотор есөн давхар бүхий  11  байрны  суурийг  цутгаад  буй  уг  хорооллын  576  айлын  орон  сууц  энэ  оны  сүүлчээр  ашиглалтад  орох  бол  үлдсэн  1000 айлын орон сууц ирэх оны  дөрөвдүгээр сард бүрэн дуусах  гэнэ.  Ингэснээр  Засгийн  газраас  санаачлан  бариулсан  хямд  үнэтэй  орон  сууцнууд  эхнээсээ ашиглалтанд орох нь. 

Найман хувийн хүүтэй  орон сууцны зээл  удаан хугацаанд  үргэлжилнэ

Ипотекийн  зээлийн  санхүүжилт  дуусах  тийш  хандаж  бай  гаа  бөгөөд  дахин  найман  хувийн  хүүтэй  орон  сууцны  зээл  олгохгүй  гэсэн  яриа  иргэдийн  дунд  гараад  байгаа.  Үүнийг дагаад орон сууцны үнэ  20-30 хувиар өсөөд буй. Тэгвэл  Засгийн  газрын  тэргүүн  “Бид  орон  сууцны  үнийг  өсгөхгүйн  тулд барилгын материалын үнэ  өсөхөөс сэргийлж арга хэмжээ  авсан.  Мөн  барилгын  150  аж  ахуйн  нэгжид  дэмжлэг  үзүүлэх замаар орон сууцны үнийг  барих  бодлого  хэрэг жүүлж  байгаа.  Хэрэв  уг  хөтөлбөрт  хамрагдсан  аж  ахуйн  нэгжүүдээс  үнээ  нэмсэн  компани  байвал  хөтөлбөрөөс  хасна.  Анхнаасаа  энэхүү  ипотекийн  зээлийг  гаргахдаа  удаан  хугацаанд үргэлжлэх нөхцөл байдлыг  бүрдүүлж  байж  хийсэн.  Тиймээс  бага  хүүтэй  зээлийг  нэг хэсэг олгоод зогсоно гэсэн  байхгүй”  гэсэн  тайлбарыг  өглөө.  Харин  хөтөлбөрт  хамраг даагүй  компаниудын  үнийг  Засгийн  газар  хянах  боломжгүйг тэрбээр хэлсэн. 

Үр ашиггүйгээр  ам.долларыг гадагш  гаргамааргүй байна гэв

Валютын  ханш  ийнхүү  өсөж  буйд  олон  хүчин  зүйл  нөлөөлж буй нь мэдээж. Үүний  хамгийн  гол  шалтгааныг  Тавантолгой,  Оюутолгойгоос  алт,  зэс,  нүүрс,  “Эрдэнэт”  үйлд   вэрээс  зэсээ  гаргаад  байгаа  ч  ямар  ч  ам.доллар  орж  ирэхгүй  байгаа  явдал  гэв.  “Учир  нь  ийнхүү  гаргаж  буй  баялгийнхаа  мөнгийг  урьдчилаад  зээл  болгон  аваад,  халамжийн  мөнгө  болгоод  тараачихсан  тул  одоо  хэчнээн  ажиллаад ч валют орж ирэхгүй  байгаа  нь  хомсдол  үүсгэж  байгаа”  хэмээн  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг хэлэв. Тиймээс энэ  асуудал  дээр  нэгдсэн  дүгнэлт  гаргаж  байж  мэдээлэл  хийх  гэнэ. Түүнчлэн үр ашиггүйгээр  ам.долларыг  гаргахгүй  байхыг  зөвлөв.  Тухайлбал,  манай  улсад  үйл  ажиллагаа  явуулж  буй  ч  сургалтын  төлбөрөө  ам.доллараар  авдаг  сургуулиудад төгрөгөөр тооцож төлбөрөө  авахыг  Сангийн  яамнаас  мэдэгдсэн  байна.  Мөн  экспортоо нэмэгдүүлэх талаар  Засгийн  газраас  арга  хэмжээ  авахаар төлөвлөж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.