Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Германы Ногоон нам цагаан хоол сонгож байна

Долоо хоногт нэг удаа цагаан хоолны өдөр зохион байгуулахыг Германы Ногоон нам санал болгосон тухай “Bild” сонин мэдээлэв. Уг санаачилга төрийн байгууллагууд дахь цайны газарт хэрэгжих агаад тухайн өдөр мах, махны сүмс зоогонд бэлтгэхгүй юм байна. Ногоонтнууд эх орондоо махны хэрэглээ бууруулах зорилго тавьж буй агаад цагаан хоолны өдөр нь мах болон хиамг үйгээр хэрхэн хооллох боломжтойг ойлгуулахад тусална гэж үзжээ. Нөгөө талаас мах, махан бүтээгдэх үүний хэрэглээ буурах нь экологид үр нөлөөтэй, мал аж ахуйн чанарыг сайжруулах ач холбогдолтойг тус намын бүлгийн лидер Рената Кюнаст өгүүлэв. Ногоон намын дэвшүүлсэн саналыг экологийн холбоод, түүний дотор Байгаль орчныг хамгаалах BUND нэгдлийн тэрг үүн Губерт Вайгер дэмжиж байна. BUND-ийн тооцоогоор, герман хүн жилд дунджаар 89 кг мах иддэг. Тэгэхдээ хүн амын 85 хувь нь мах, хиамыг өдөр тутмын хэрэглээ болгодог аж. Ногоонтнууд 2013 оны есд үгээр сард товлосон Парламентын сонгуулийн мөрийн хөт өлб өртөө энэхүү санаагаа багтаасан юм байна. Өдг өө ХБНГУ-ын хэд хэдэн хотод “махг үй өдөр”-ийг нэвтр үүлж хэдийнэ хэвшжээ. Тухайлбал, Бременд төрийн байгууллага, дунд сургууль, цэцэрлэгийн зоогийн газрууд долоо хоногт нэг удаа цагаан хоолоор үйлчилдэг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.