Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Сан Франциско дахь төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан менежер, Алма Фрийман нарыг хүлээн авч уулзан тус сангийн Монгол дахь салбар байгуулагдсаны 20 жилийн ойтой холбогдуулан ярилцав. Уулзалт ярилцлагын үеэр П.Цагаан Монголын ардчиллын ололт амжилтад Азийн сангийн оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглээд, тулгарч буй бэрхшээл үүдийг шийдвэрлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хатагтай Мелони К.Линдбергтэй санал солилцжээ. АНУ-ын Азийн сан нь 1990 онд Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм байна. Тус сангийн урт хугацааны цогц хандлага, хэрэгж үүлсэн хөтөлб өр үүд нь Монгол Улсын шилжилтийн түүхийн эгзэгтэй үед чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан гэж үздэг байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.