Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үндэсний бүтээн байгуулалт” корпорац энэ онд 576 айлын орон сууц ашиглалтад оруулна

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, UBC гэсэн үндэсний таван компанийн нэгдэл болох “Үндэсний бүтээн байгуулалт” корпорац барьж байна. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөн учраас чанартай, хямд орон сууцыг босгохын төлөө барилгын компаниуд ажиллаж байгаа юм. “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил эхэлснээс хойш 100 хоног өнгөрсөн бөгөөд нийт 25 барилгын угсралтын ажлыг эхлүүлснээс есөн давхар 11 барилгын ажил бүрэн дууссан нь өмнө байгаагүй том амжилт гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Угсралтын ажил дууссан барилгуудын засал, дотор инженерийн шугам сүлжээ, сантехникийн ажил удахгүй эхлэх аж. Гадна инженерийн шугам сүлжээтэй холбоотой хүндрэл гарахгүй бол 576 айлын орон сууцыг арванхоёрдугаар сарын 21-нд ашиглалтад оруулна гэдгээ “Үндэсний бүтээн байгуулалт” корпорацынхан мэдэгдлээ. ”Буянт-Ухаа 1” хорооллыг монгол ажилчид барьж байгаагийн дээр цонх болон дагалдах хэрэгслүүдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Үндэсний бүтээн байгуулалтын ажилд нэгдсэн компаниудаас “Дельта” болон БҮТИ компаниуд цонхны үйлдвэртэй болсон нь зөвхөн барилга бариад зогсохгүй дагалдах үйлдвэрүүдийн технологийг сайжруулж, тоног төхөөр өмжийг шинэчлэн, ажиллах хүчийг нэмэгдүүлжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд барилгын ажлаа эхл үүлсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпорац 2014 оны тавдугаар сард 1575 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол эхний ээлжийн 576 айлын орон сууцыг арванхоёрдугаар сарын 21-нд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх юм. Хамгийн сүүлийн барилга угсралтын ажил энэ оны аравдугаар сарын 13 гэхэд бүрэн дуусах бөгөөд энэ өвөл 18 барилгыг төвийн дулаанд холбож, дотор заслын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвлийн улиралд барилгын салбар зогсонги байдалд ордог байсан бол “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил зогсохгүй бөгөөд дор хаяж 700 гаруй хүн ажлын байраар хангагдах юм. “Бүтээн байгуулалтын ажлууд хэдэн жил дамнан үргэлжилдэг байсан бол одоо зургаан сарын дотор 576, жилийн дотор 1575 айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломж бүрдлээ. Цаашид барилгын ажлыг жилийн дөрв өн улирлын турш үргэлжлүүлж, богино хугацаанд чанартай барилга босгох хэрэгтэй. Энэ ажил бол Засгийн газар болон үндэсний бүтээн байгуулалтын компаниудын хамтын ажиллагааны сорилт байлаа. 100 хоногийн дотор есөн давхар 11 барилгыг босгосон та бүхэнд баяр хүргэе” гэж Ерөнхий сайд Үндэсний бүтээн байгуулалт” корпорацынханд хандан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.