Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд нийслэл хотод ажиллана

Маргааш буюу 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэл хотод ажиллана. Хөтөлбөрийг илгээв.
10.00-10.30    СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд 300 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолд оролцоно
10.30-10.40    Улаанбаатар хотын Нийтийн номын санд очно
10.40-11.00    Өрхийн бичил аж ахуйг дэмжих “Гоулд Агро” төслийн ажилтай танилцана /Хотын Нийтийн номын санд /
11.00-11.30    Нийслэлийн эмийн хангамж,  чанар, үнэ ханштай танилцана /ЧД-ийн 2 дугаар хороо. “Монос мойл” эмийн сан/
11.30-11.50    БГД-ийн 18 дугаар хороо. “Таван Эрдэнэ” хүнсний захад очин  иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгэдхүүний нийлүүлэлт, үнэ, ханшийн талаар санал солилцоно
11.50-12.20    БГД-ийн 20 дугаар хороо. “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрт очин үйлдвэрийн ажиллагаа болон нөөцийн мах бэлтгэсэн байдалтай танилцана
12.20-13.30    Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзана

Та бүхэн сурвалжлах хэсгээ ирүүлнэ үү. Хэвлэл, мэдээллийнхэнд зориулсан унаа  2010 оны 5 дугаар сар 4-ний өдөр 09. 30 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүднээс хөдлөнө. Та бүхнийг хоцрохгүй байхыг хүсье. Шаардлагатай бол НЗДТГ-ын Олон нийттэй харилцахын Б.Пүрэвсүрэнтэй /91615500. 325044/ холбогдоно уу. 

/ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ/

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу Мягмар гарагт нийслэл хотод ажиллана.
Тэрээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцон өрхийн бичил аж ахуйг дэмжих “Гоулд Агро” төслийн үйл ажиллагаатай танилцана.
Ерөнхий сайд эмийн хангамж, чанар, ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ямар байгаатай танилцаж, иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг нь сонсохоор эмийн сан, “Таван Эрдэнэ“ захаар орох юм. 
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцана. Дараа нь нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.