Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буддын хийдэд бөмбөг дэлбэрчээ

 Индонезийн Жакарта хотын буддын шашны нэгэн сүмд дэлбэрэлт болж, нэг хүн шархаджээ. Тэсрэх бөмбөг бага хүчин чадалтай байсан ба сүмийн гадна дэлбэрсэн тулдаа доторх хүмүүс болон сүмийн барилгад ноцтой аюул учруулаагүй байна. Мөн цагдаагийнхан сүмийн гаднаас ажиллагаагүй болсон хоёр дахь тэсрэх бөмбөгийг олжээ. Одоогоор бөмбөгийг хэн тавьсан нь тодорхойгүй байгаа юм. Өмнө нь мусульман шашинтай Индонез, буддын шашинтай Бирм хоёрын хоорондох шашны зөрчилд өөн өөс болж нутгийн танхай этгээдүүд сүм хийдэд дэлбэрэлт зохион байгуулна хэмээн сүрдүүлж байсан аж. Тавдугаар сард Жакарта дахь Бирмийн Элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан этгээдүүдийг баривчилж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.