Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов

1996 оноос хот байгуулалт болон газрын суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсоноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвш өөр өгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа. Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн бөг өөд хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад, дотоодын хөр өнгө оруулалтыг хот төлөвл өлт, бүтээн байгуулалтад төвлөр үүлэх харилцааг одоо мөрдөгдөж буй хуулиудаар зохицуулах боломжг үй болсон гэнэ. Иймд иргэдийн эрүүл, аюулг үй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төл өвл өн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвл өн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.