Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.ЭНХБАЯРЫГ УУЧИЛСАН НЬ ЗӨВ ҮҮ БУРУУ ЮУ

Ийм    хэлэлцүүлэг    твиттер,  фэйсбүүкээр өрнөв. Хэн ч үүнийг зохион байгуулаагүй  бөгөөд  хэн  дуртай  нь  үзэл  бодлоо  чөлөөтэй  илэрхийлэх    индэр  болсон  энэ  талбарын  халуун  сэдэв  нь  энэ  болоод  буй.  Жиргээчид  энэ  талаар  ямар  бодолтой  байгааг тандъя. 

АРТГАА: Ерөнхийлөгч  өмнө  нь  өөрөө  хэлсэн   шүү  дээ.  Н.Энхбаяр  бичгээр  уучлал  хүссэн  тохиолдолд  л  уучлал  үзүүлнэ  гэж.  Би  тэгсэн  л  байх  гэж  бодоод  байна.  Уучлал  үзүүлснийг  би  Энхбаяр  ялаа  зөвшөөрсөн  үйлдэл  гэж  харж  байна.  Авлигачидтай  хийх  тэмцлийн    үзэл  санааны  том  ялалт.  Элбэгдорж авлигачдын нурууг бөхийлгөнө  гэж  амласан.  Чадлаа,  Эбигийн  хамгийн  том ялалт шүү. Уучлах нь маньд хамаа алга.  

Г.ОТГОНБАЯР:  Сайхан  мэдээ.  Одоо  хотын  төвийн  тусгай  шорон  эргээд  Хоёрдугаар  эмнэлэг  болох  байлгүй  дээ.  Улс  төрд  удахгүй  жинхэнэ хонины найр үргэлжилж, өвөл ч намрын  халуун  өдрүүд  үргэлжлэх  нь  дээ,  янз   нь.  Энхбаярыг  аятайхан  бай,  нөгөөх  нь  аятайхан  байна  гэсэн  ам  тохироо  хийсэн  л  байх. Гэхдээ хэрэгжих нь юу л бол..  

ЦОГЖАВХЛАН НАЦАГДОРЖ: Тэгээд  уучилчихлаа  ш  дээ.  Эрүүгийн  хуулийн 77-гийн хоёрын заалт ингэж новш  болохыг  таасан  бол  Нямдорж  яах  байсан  бол. 

АНЧИН БӨӨБӨГ:  “Би алхана аа”. Өмнө нь зүгээр өгүүлбэр  байсан.  Харин  Н.Энхбаяр  хорихоос  гарч  ирсэн даруйдаа ингэж хэлснээр зүгээр нэг  өгүүлбэр биш болов.

БАТ ИНЖЕНЕР: Хувь  авлигачийг  уучилж  болно.  Хуйвалдааны  системийг  өршөөж  болохгүй.  Энхбаярыг  чөлөөлж  болно.  Эрхзүйн  гажуудлыг эвийлж болохгүй

БАТ-ОРГИЛ Т: Экс Ерөнхийлөгчийг хорьсон, сулласан  аль  аль  нь  Монголын  шүүхийн  тогтолцоо  хараат бус байдлаа бүрэн алдаж, улс төрийн  багаж болсныг нотлов.

Tegshjargal: Баривчлаад,  дараа  нь  уучлаад  байхаар  хууль ёс гэдэг учир замбараагүй болсон нь   харагдаж байна. Итгэл алдрав

АmaraaliberTy @amaraalib- erTy 15h:  Н.Энхбаярт  өршөөл  үзүүлсэн  нь  ав- лигын аалзны торон дахь нөхдийг бүгдийг  нь  уучилсантай  агаар  нэг  буй  заа.  Хулгайчдад өршөөл үзүүлье. 

BaTbayarsh:  Хүнийг  үзэл  бодлоор,  намын  харьяал- лаар  нь  ялгаварлан  гадуурхах  нь    ардчиллыг  гутаагчдын  зориуд  хийж  байгаа  үйлдэл ш дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.