Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Айзам” 30 нас хүрлээ

Монголын рок попын “эцэг” болох “Айзам” хамтлаг энэ сарын 8-нд “UB Palace”-ын их танхимд “Айзам 30 жил-шилдэг дуунууд”  нэртэй амьд хөгжмийн тоглолт хийх ажээ.  30 жил нөхөрлөж буй фенүүдтэйгээ халуун дотно  нэгэн үдшийг өнгөрүүлэх сайхан мөч ганц өдөр л тохиох гэнэ. Тоглолтод “Өргөө”, “Соёл–Эрдэнэ”, “Чингис хаан” хамтлаг оролцохоос гадна МУГЖ, дуучин Ч.Насантогтох, дуучин Х.Оюунбилэг, FM 107.5-ын захирал Ц.Ариунаа, “Grand” хамтлаг оролцох юм байна. Уг тоглолтын онцлог нь Франц улсын иргэн болсон “Айзам” хамтлагийн гишүүн басс гитарчин, дуучин Тамираа ирж оролцох гэнэ. Энэ тоглолтыг “New star” студи зохион байгуулж байгаа бөгөөд тэд тус хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч Ганболд ахдаа сэтгэлийн дэм өгөх зорилготой ашиг орлогын бус хандивын тоглолт хийж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.