Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ВЕНЕСУЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ КОЛУМБАД МЭНДЭЛСЭН ГЭВ

Америкийн  улсуудын  байгууллагад  Панамыг  төлөөлөн  сууж  байсан  Элчин  сайд  асан  Гильермо  Кочес  Венесуэ­лийн  Ерөнхийлөгч  николас  Мадурогийн  эхээс  анх  мэндэлсэнтэй  холбоотой  гэх  баримтын  талаар  хэв­ лэлийнхэнд мэдээлэл өгөв.  Колумбын  Кукута  хотын  иргэний  бүртгэлийн  газ раас  авсан  төрөгсдийн  баримт  бич  гээр бол Ерөнхийлөгчийн  нэрийг  николас  Алехандро  Мадуро Морос гэх агаад 1961  оны  арваннэгдүгээр  сарын  20­нд  нартад  мэндэлжээ. 

Ирээдүйн  Ерөнхийлөгчийг  11  настай  байх  үед  нь  Венесуэлд  бүртгүүлэхдээ  1962  оны  ар  ван  нэгдүгээр  сарын  23­нд мэндэлсэн гэж бичүүлсэн юм байна. Г.Кочес “Estrella” ­д өгсөн  ярилцлагадаа  “Венесуэлийн  Үндсэн хуулиар, Төрийн тэр­ гүүнд  нэр  дэвшигчид  тус  улсын  нутаг  дээр  мэндэлсэн  байх,  давхар  харьяалалгүй  байх  шаардлага  тавьдаг”  хэ­ мээн  тэмдэглэв.  Мөн  Куку­ тагийн  иргэний  бүртгэлийн  баримт  бичиг  Мадурогийн  эцэг,  эх  ч  Колумбын  иргэн  болохыг баталж байгаа гэнэ.  Ерөнхийлөгч  у.Чавес  өмөн  үүгээр  таалал  төгссө­ ний  дараа 2013 оны дөрөвдү­ гээр сард болсон сонгуулийн  дүнгээр Мадуро Венесуэлийн  Ерөнхийлөгчөөр сонгогдсон.  Тэрбээр сөрөг хүчнээс Ерөн­ хийлөгчид өрсөлдсөн нэр дэв­ шигч  Энрике  Каприлесаас  ялимгүй  саналаар  түрүүлсэн  юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.