Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Киви” аялан тоглолтоо үргэлжлүүлнэ

Өнгөрсөн жил таван насныхаа ойн баярыг тэмдэглэсэн “Киви” хамтлагийнхан энэ сараас аялан тоглолтоо үргэлжлүүлэн хийхээр болжээ. Ойн баяртаа зориулан бүх айм гуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн уран бүтээлчид одоогийн байдлаар 11 аймагт зочлоод байгаа билээ. “Киви” хамтлагийнхан ирэх бямба гаригт Өвөрхангай, ням гаригт Баянхонгорын үзэгчдэд “Чамд амжилт хүсье”, “Киви таван нас хүрлээ” тоглолтынхоо дуу нуудаас дээжлэн уран бүтээлээ хүргэх юм байна. Тус хамтлагийн бие даасан тоглолт учраас өөр уран бүтээлчид хамтран явахгүй ба хамтлагийн продюссер дагалдан явах аж.

С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.