Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Камбожийн сонгуулийн дүнг сөрөг хүчин хүлээн зөвшөөрсөнгүй .

 Камбожийн Парламентын сонгуулийн дүнг сөр өг хүчний Үндэстнээ аврах нам хүлээн зөвшөөр өх өөс татгалзсан тухай AFP мэдээлэв. Тус намаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “сонгуулийн үеэр олон тооны зөрчил гарсан” хэмээн дурджээ. Ням гаригт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр, эрх баригч Камбожийн ардын нам Парламентын доод танхимд 68 суудал авч тэрг үүлэн, сөрөг хүчин 55 мандат авсныг Мэдээллийн сайд Кхиеу Каньярыт саналын хуудасны тооллогын дараа мэдээлсэн аж. Эрх баригч нам өмнөх Парламентын доод танхимд 123 суудлын 90-ийг хянаж байсан бөг өөд 1998, 2003 оны хууль тогтоох байгууллагын сонгуульд ч олонх болж байжээ. 1994 онд мэндэлсэн Ардын намын суурь нь Камбожийн засгийн эрхийг 1979 оноос барьсан Ардын хувьсгалт нам юм. Энэ удаагийн ялалт нь Засгийн газрыг бараг 28 жил тэрг үүлж буй Ерөнхий сайд Хун Сенд дахин таван жил суудалдаа тухлах боломж нээж өгч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.