Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөрчилтэй 29 барилга үлджээ

 Мэргэжлийн хяналтын  газраас энэ сарын 9-нд  “Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” ТӨХК-д  ирүүлсэн албан бичгийн  дагуу зөвшөөрөл авалгүй  үйл ажиллагаагаа эхлүүлсэн  51 барилгын цахилгааныг  хязгаарлаж эхэлжээ. Тус  компанийн хяналтын  инженерүүд өгсөн үүрэг  даалгаврын дагуу 27  барилгын цахилгааныг  хязгаарласны дараа  нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газраас зөрчлөө  зассан эсэхийг шалгахаар  цахилгаан таслахыг түр  зогсоосон байна. Энэ талаар  нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газрын барилгын  техникийн хяналтын улсын  ахлах байцаагч П.Мягмараас  тодруулахад: -Барилгын  тухай  хуульд  барилга,  байгууламжийг  барьж  байх  үед  цахилгааныг  нь  таслахгүй  гэж  заасан  боловч  нийслэлийн  Засаг  даргын  захирамжийн  дагуу  зөрчилтэй  барилгуудыг  ца- хилгаанаар хангахгүй бай  гаа.  Энэ  шийдвэр  гарснаас  хойш  хэд  хэдэн  компани  барилга  угсралтын  ажил  эхлүүлэх  зөвшөөрлөө  авсан,  заримыг  нь  Улсын  комисс  хүлээж  авсны  дүнд  зөрчилтэй  29  барилга  үлдсэн.  Үүнээс  гадна  нийслэлийн  Ерөнхий  тө лөвлөгөөний  газарт  зөв- шөөрөл авах хүсэлтээ гаргаад  хүлээж  байгаа  хоёр,  Улсын  комисс  ажиллуулах  хүсэлт  тавьсан  хоёр  барилга  бий.  Дээрх  29  барилга  энэ  долоо  хоногт  багтаж  зөрчлөө  арилгахгүй  бол  цахилгааныг  нь  тасалж,  цаашид  буулгах  хүртэл  арга  хэмжээ  авна.  Иргэдэд  хөнгөлөлттэй  зээл  олгосноор  орон  сууцны  эрэлт  нэмэгдсэн  өнөө  үед  зөрчилтэй  барилга  гэдгийг  мэдэхгүй  байрны  захиалга  өгсөн  хүн  цөөнгүй  байгаа.  Иргэдийг  хохироолгүй,  аль  болох зөрчлөө засаасай гэсэн  үүднээс  манай  байцаагчид  байнга  шалгаж  байна.  Зөв- шөөрөл  авч  барилгын  ажлаа  эхлэх  ёстой  байтал  цахилгаанаа  таслуулсан  хой- ноо  гомдол  гаргадаг  ком- пани  цөөнгүй  байх  юм.  Энэ  байдлыг  даамжруулахгүйн  үүднээс бид зөрчлөө засаагүй  удаж  байгаа  барилгуудыг  олон  нийтэд  зарлаж,  байр  захиалахгүй  байхыг  иргэдэд  анхааруулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.