Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Загасчилж яваад хил зөрчсөн хятадууд эсэргүүцэл үзүүлжээ

 Дорнод  аймгийн  нутаг  Буйр  нуураар  манай  улс  өмнөд  хөрштэйгөө  усан  хилтэй.  Усан  хилийн  зурвасыг  зөрчин  хятадууд  үе  үе  хулгайгаар  загасчлах  явдал  гардаг.  Өнгөрсөн  долоо  хоногийн  дундуур  өмнөд  хөршийнхөн  ийм  хууль  бус  үйлдэл  гаргасныг  манай  хилчид  саатуулсан  байна.  Энэ  талаар  хилийн  0306  дугаар  ангийн  эх  сурвалж  “Долдугаар  сарын 24-ний 23.30 цагийн үед манай  ангийн  хариуцсан  хэсэг  дэх  Буйр нуурын усны мандал дээгүүр  гэрэл  анивчиж,  моторын  дуу  гарсан. Хилчид уг чимээ, гэрэл гар сан  зүгт  ажиглалт  хийж,  улмаар  усан  эргүүлийн  завь  бусад  хэрэгслээрээ  очиход  БНХАУ-ын  зургаан  иргэн  нэг  завь  хөлөглөн    улсын  хил  зөрчин  загасчилж  байс  ныг илрүүллээ.  Хил  зөрчсөн  загасчдыг  саатуулах  үед  эсэргүүцэл үзүүлэн,  зугтах  оролдлого  хий- сэн  учир  хилчид  анхааруулах арга  хэмжээ  авч  саатуулсан.  Энэ хэргийг  холбогдох  хууль  хянал- тын  байгууллагынхан  нарийвч лан шалгахаар болсон” гэлээ.

Г. ЦОЛ МОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.